Б.Бахытгүл: Д.Мурат гишүүний бэлэг эрхтэний зураг мөн гэдгийг шалгуулахаар шүүх шинжилгээний байгууллагад хандсан

Б. Хажидсүрэн 2018-06-30 09:03 3212

Ардчилсан намын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Муратын ёс зүйгүй үйлдлийг дэлгэж Казак эмэгтэйн ёс журмыг сахин өөрийн нэр төрийг хамгаалж яваа Б.Бахытгүлтэй ярилцлаа. Тэрээр манай сайтад өөрт байгаа бүхий л баримтаа өгч үнэнийг олон нийтэд дэлгэх итгэл үнэмшлээрээ хандсан юм.Б.Бахытгүл УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийг нь дарамтлаад байгаа талаар түүний гэр бүлийнхэнд удаа дараа мэдэгдсэн боловч нуун дарагдуулахыг хүсч эхнэр Сетерхан, том хүү нар нь мөнгө өгч тохиролцохыг хүсчээ. Б.Бахытгүлд Д.Мурат гишүүний явуулсан нүцгэн зургуудаас нь гадна Д.Муратын явуулсан нэр бүхий гишүүдийн но-той баримтууд байгаа, шаардлагатай бол дэлгэнэ гэж байлаа.

-Таны манай сайтад хандсан шалтгаан юу вэ? Олон хэвлэл энэ асуудлыг сонирхож байгаа ш дээ.

–Сүүлийн үед Д.Мурат гуай олон хэвлэлээр худал ярьж миний нэр төрд шууд халдаж байна. Би хэд хэдэн хэвлэлд хандсан ч тэд материалыг маань дамжуулан борлуулсан бололтой гаргасангүй. Танайхыг үнэн, зөвөөр гаргаж тавих байх гэж найдаад холбогдсон юм.

-УИХ-ын гишүүн Д.Мурат хэвлэлд өгсөн ярилцлагандаа таныг өөрийн биеэр нэг ч удаа гарч ярилцлага өгөхгүй байгаа талаар дурьдаж байхыг уншсан. Та өөрийн биеэр ярьж болохгүй юу?

-Би одоогоор Баян-Өлгий аймагт байгаа. Ирэх долоо хоногоосУлаанбаатар хотод очиж хэвлэлээр ярилцлага өгч, хэвлэлийн хурал зарлаж өөрт байгаа бүх баримтуудаа дэлгэнэ. Намайг харлуулж, биеэ үнэлэгч мэтээр бусдад ойлгуулах гэсэн түүний ядмаг, худал үгсийн хариуг би чангахан барина гэж төлөвлөж байна. Миний ярьсан, дэлгэсэн бүгд үнэн учир надад айгаад байх зүйл байхгүй. Надад явуулсан бүх нүцгэн зурагнууд болон бусад олон баримт бий. Бүр намынхаа гишүүдийг нэр цохон дэлгэсэн баримтууд ч байгаа. Д.Мурат гуайн үгүйсгэж байгаа бүгд үнэн. Надад явуулсан бүх нүцгэн зураг болон мессэжүүд үнэн. Нотлох газруудад нь ч өгсөн. Эдгээр баримтыг би өөрийн биеэр хэвлэлээр гарч батлах шаардлагатай бол би батална.

-УИХ-ын гишүүн Д.Мурат таныг худал ярьж байгаа гээд байгаа.

-2017.12.04-ны өдөр Д.Мурат гуай намайг “миний нэр төрд халдах гээд байна. Надтай холбоотой мессэж зургийг олон нийтэд цацах гээд байна.. “ гэж намайг ЭЦГ-т гомдол гаргаж дуудуулсан. Түүний гомдол гаргах учир нь би 2017.11.09-ны өдөр хэд хэдэн сайтад хандаж өөрийн биеэр захидал бичсэн. Ёс бус үйлдлүүдийг нь дэлгэхээр болж УИХ-ын Ёс зүйн хороо, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл хариу авч чадаагүй талаараа мэдээллэсэн. Тиймээс бодит байдлыг олон нийтэд хүргэх зорилготойгоо мэдэгдсэн юм.

Би өмгөөлөгчийн хамтаар ЭЦГ-т очихдоо Д.Муратын надруу явуулж байсан мессэж, зураг, бүх нотлох баримтыг авч очиж 6 цагийн турш байцаалт өгсөн. Маргааш өглөө нь 10 цагт тэр Т гэгч ахмадД.Мурат гуайг надтай эвлэрч учираа ололцъё гэх саналтай байгаа тухай хэлсэн. Та түүнтэй уулзах уу? гэж асуухад нь би зөвшөөрсөн. Би “уулзана” гэж хэлснийхээ дагуу Д.Мурат гишүүнтэй уулзаж “… жилийн туршид над руу элдэв мессэж, зургууд явуулж намайг дарамталж, миний ээжийг элдвээр хэлж доромжилсныхоо төлөө биднээс уучлалт хүс” гэсэн. Тэрбээр миний хэлсэн шаардлагын дагуу 2017.12.23-нд Баян-Өлгий аймагт очиж надаас болон миний хүү, гэр бүлээс минь уучлалт гуйна гэж тохиролцсон. Би ганцхан үүнийг л хүсэж байсан.

Одоо харин Д.Мурат гуай миний нэр төрд эргээд халдаж эхэллээ. Сүүлийн хэдэн өдөр санаанаасаа зохиосон худал мэдээлэл гаргаж, намайг харлуулж, хөлсний сэтгэгдэл бичигсдийг ажиллуулж доромжлуулж байна. Би ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд 2017.12.06-ны өдөр гомдол гаргасан. Анх намайг гэрт минь ирж зодож, дараа нь цагдаад битгий хандаач гэж гуйж мөнгө өгөхөөр ирсэн асуудлууд бүгд Баян-Өлгий аймгийн газар нутагт болсон учраас хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

-Д.Мурат гишүүн мөнгө өгөхөөр өөрийн биеэр танай гэрт очсон юм уу?

Д.Мурат 3 жилийн өмнө Баян-Өлгий аймагт 48 айлын “ Эрчим” орон сууцыг барьсан. Би энэ орон сууцнаас 20 жилийн хугацаатай 65 сая төгрөгний ипотекийн зээлээр байр авсан. Өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө ээжээрээ банкны батлан даалт хийлгэж зээлд хамрагдсан. Түүнээс Д.Мурат гуайн ярьж байгаа шиг хэн нэгнээс мөнгө авч амьдарч байгаа зүйл огт байхгүй.

Д.Мурат гуай гэрт минь ирж “.. би чамайг зодсон, үсийг чинь зулгааж чирсэн нь үнэн. Би УИХ-ын гишүүн болоод нэг жил боллоо. Сонгуульд маш их мөнгө цацсан. Тиймээс чи миний дүү, миний нутгийн хүүхэд, намайг ойлгооч дээ… нэг удаа туслаач… гэх зэргээр ятгаж хүчээр мөнгөө өгөх гэхэд нь авахгүй цааргалахад, цүнхтэй мөнгөө орхиод явсан.

2017.08.03-ны өдөр намайг дарамталж дахин гомдол гаргахгүй, миний аав ээж энэ асуудлаар дахин цагдаад хандахгүй гэж надаар бичүүлж авсан. Надруу явуулсан мессэж, үл ойлголцсон асуудлуудаас болж 2017.7.16-ны өдөр өөрийн туслахынхаа нүдэн дээр намайг зодсон .

Д. Мурат гишүүний хувьд Баян-Өлгий аймгийн казак түмний 6 дугаар тойргоос Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, мөнгө тараасан уу, яаж ийж байгаад олны итгэлийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Өөрт олдсон эрх мэдэл, нэр төрөөрөө намайг ардын намын гишүүдийн үр удам, нөхөргүй ганц бие авгай, дарга нартай явалддаг гэж яриад намайг манай аймгийн засаг дарга, хурлын дарга, ажлын холбогдолтой эрэгтэйчүүдтэй нэр дуудан холбож доромжилсон мессэжүүд нь байгаа. Тэр бүү хэл өөрийн Ардчилсан намынхаа гишүүдэд намайг удаа дараа муулсан тухай хүмүүс ирж хэлэхэд би тэвчээд л байсан.

-Таныг тэгээд хаа хамаагүй хүмүүст муулаад явдаг хэрэг үү?

Чи засаг дарга А.Глымхантай явалддаг. Чи ажилд орохдоо бөгсөө худалддаг. Чиний ээж чинь Барилга хот байгуулалтын сайд Х.Бадельхантай эр эмийн харилцаатай байсан байна… гэх зэргээр намайг доромжилж байсныг гэрчлэх хүмүүс олон байгаа. Энэ доромжлолыг олон хүнээс сонсоод аргаа барахдаа Д.Мурат гишүүний туслах Б.Адилбекд очиж дарга нь надруу бэлэг эрхтэнийхээ зургийг явуулдаг талаар хэлэхэд тэр үнэхээр цочирдсон.

Миний ээж тухайн үед Баян-өлгий аймгийн 21 дүгээр авто бааз буюу “Тээврийн удирдах газар”-т Х.Бадельхан гуайтай ажиллаж байсан нь үнэн. Ээж минь 2017.08. 6-нд Д.Мурат руу залгаж “… би чамайг бодит байдлаар чинь нэг ч удаа харж байгаагүй байтал миний охиныг доромжлоод зогсохгүй намайг доромжиллоо… “ гэхэд Д.Мурат ээжид “…за эгчээ. Та ч гэсэн залуу байсан биз дээ. Би танай охинд ер нь бол хайртай. Танай охиныг яваандаа хотруу татаж авах бодолтой байгаа. Яаманд юм уу гадаад харилцааны байгууллагад ажилд оруулж өгье. Танай охиныг зодсон хохирлыг барагдуулъя. Танай охиныг зодсон нь үнэн. Та нар зодсон асуудлаар цагдаад хандсан ч хохирол төлүүлнэ. Тиймээс би бэлнээр өгсөн. Дараа нь харин ажилд оруулж өгмөөр байна… “ гэсэн.

-Таны хэлж байгаа энэ бүгд баримттай юу?

-Миний хэлсэн бүх зүйл баримттай. Би бүгдийг нь Казак хэл дээрээс Монгол хэл рүү орчуулуулж, шалгах газарт нь ч өгсөн. Дэлгэх шаардлагатай бол бүгдийг нь дэлгэнэ. Фэйсбүүк, ви чатад явуулсан зүйлсийг шалгах газар нь бодит эсэхийг нь тогтооно. Цаг хугацаа нь минут секундээр тодорхой байгаа зүйлсийг би хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй.

Д.Мурат надад өөрийн эрхтэнийхээ зургийг явуулахдаа “… чи намайг тоодоггүй. Миний эрхтэнийг ажиллагаагүй гэж бодоод байна уу? Энэ чинь босдог юм, ажилладаг юм… “ гэхчилэн хэлэхээс гадна “… чи бол 35 нас хүрчихсэн авгай шүү дээ. Чамайг бодоход энэ Улаанбаатарт 16,18 настай охидууд мессэж бичиж надтай унтаж, хэвтэх санал тавьдаг. Таны хуруунаас чинь барих нь бидний мөрөөдөл болж байгаа, ерөөсөө монгол охид Д. Муратыг мөрөөддөг, 200 мянган төгрөг өгөхөд л салтаагаа дэлгэж хэвтдэг… ер нь чи хэн юм. Нөхөргүй банзал хүүхэн… “гэж бичдэг. Энэ бүх баримтыг би баталгаат орчуулгын төвөөр орчуулуулж нотлох баримтын хэмжээнд бүрдүүлж, цагдаагийн байгууллагад өгсөн байгаа.

-Та Д.Мурат гишүүнийг хэзээнээс таньдаг юм бэ?

Д.Муратыг 2015 оны 9 дүгээр сараас ажил төрлийн шугамаар таних болсон. Тухайн үед Д.Мурат “Эрчим” гэх зуухны компанийн даргаар ажилладаг байсан. Надруу туслахаа явуулжзуухтай нь холбоотой шинэ төхөөрөмжийн гарын авлага гээд Хятад, Англи хэл дээрх хоёр номыг явуулж Монгол хэлэнд орчуулж өгөөч гэж санал тавьхад нь мэддэг болсон. Би Улаанбаатар хотод ажиллаж байгаад 2014 оны сүүлээр нутагтаа ирсэн. Д.Мурат гуайн эхнэр нь Сетерхан гэх эмэгтэй бий. Одоогийн энэ “Эрчим” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг. Би багшаар ажиллаж байхдаа Улаанбаатараас орон сууц авах гэж хөөцөлдөж байгаад ганц бие учир хамтран зээлдэгч байхгүй болохоор цуглуулсан хэдэн төгрөгөөрөө Баян-өлгий аймагт барьжбайсан 8 давхар барилгыг 2 жилийн дараа ашиглалтад орох байсан учир аавтайгаа очиж Д.Мурат гуайн эхнэрт нь урьдчилгаа төлбөрөө төлж 2014 оны 11 дүгээр сард очиж захиалгын гэрээ хийсэн.

2016 оны 9 дүгээр сард нутагтаа ирж одоогийн миний ажиллаж байгаа “Насан туршийн боловсролын төв” гэх энэ байгууллагадаа шалгалт өгч тэнцээд өдийг хүртэл захиралаар нь ажиллаж байна.

-УИХ-ын гишүүн Д.Мурат таныг “…гишүүн болсноос хойш ажилд оруулаад өгөөч, мөнгө өгөөч гэх зэргээр байнга тусламж гуйдаг болсон. Эхлээд би учирлаж байсан ч сүүлдээ уурлаж эхэлсний хариу энэ байх… Б.Бахытгүл эвлүүлэг хийж миний эрхтэний зураг гэж худал мэдээлэл тараалаа …” гэж өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан.

-Би тэр ярилцлагыг уншсан. Миний хамаатан садан, эцэг, эх, найз нөхөд бид бүгд зурагтаар ярилцлага өгч байхыг нь ч харсан. Д.Мурат гуайд ямар ч ичих нүүр алга. Ажилд оруулж өгөөч гэж би Д.Мурат гуайгаас гуйгаагүй. Тэгээд ч Д.Мурат гуайн хэлснээр намайг ажилд оруулах хүн байхгүй. Яагаад гэвэл Д.Мурат ямар ч боловсролгүй хүн. Д.Мурат гуай казак түмнээс ичихгүй, Монголын ард түмэн, охид эмэгтэйчүүдээс ичихгүй худал хэлж байгаа бол өөрийнхөө ганц охин, эхнэр, хоёр бэр болон гэр бүл, удам судраасаа ичих хэрэгтэй шүү дээ.

“Д.Мурат гуйан эхнэр баримтуудыг өгөхийг шаардаж өөрөө хувийн тооцоо хийнэ гэсэн ”

-Гэр бүлийн гишүүд гэснээс энэ асуудлаас хойш таньтай гэр бүлийнхэн нь холбогдов уу?

-Би 2017.09.17-нд Д.Мурат миний утсан доторхи материалыг авахаар намайг зодчихоод 2017.09.22-ны өдөр миний аавтай өөрийн биеэр ирж уулзаад “… би танай охиныг ингээд 2 дахь удаагаа зодчихлоо. Өмнө нь зодохдоо би мөнгө өгсөн. Та нар тэр мөнгөөрөө эмчилгээ хийлгэнэ үү яана уу надад хамаагүй…” гэж хэлсэн. Би эхнэр Х.Сетерхан гуайтай 2017.09.25,26-ны үед шинэ баригдсан барилгынх нь үүдэнд уулзсан. Эхнэрт нь би энэ болоод байгаа зүйлийг бүгдийг үнэнээр нь хэлсэн. “… Эгч ээ таны нөхөр миний бодлоор 60 нас гарсан байх. Энэ бол хүний алдаад байдаг залуу нас биш ээ. Та эдгээр мессэжүүдийг хар…” гээд бүгдийг нь үзүүлсэн. Надад усанд орж байх үеийнхээ шалдан зургаа хүртэл явуулсан. Би бүгдийг нь үзүүлсэн. Хэвлэлд дэлгээгүй олон зураг байгаа. Гэтэл эхнэр нь “.. би юу хийх вэ. Миний дүү энэ их хэцүү байна. Би одоо 60 нас хүрч яваа хүн. Гурван том хүүхэд ач зээтэй. Тиймээс сална гэж байхгүй. Чи наад мессэж зурагнуудыг флаш дискээр өгчих. Тохиролцоё. Би дараа нь Д.Мураттай хувийн тооцоо хийнэ…”гэж хэлсэн. Тэр өдрийнхөө шөнийн 2 цаг хүртэл надруу залгаж баримтуудыг нэхсэн. Би эхнэрт нь “… миний хэвтэрт байгаа ээжээс Д.Муратыг уучлалт гуйлгачих ..” гэсэн. Дараа нь би том хүүтэй нь ч утсаар ярьсан. Хүүд нь ч би аавынх нь надруу явуулдаг мессэжүүдийг нь явуулсан.

Би нөхөргүй байлаа гээд яагаад Д.Муратад доромжлуулах ёстой юм бэ.

-Д.Мурат гишүүн таныг юу юу гэж доромжилдог юм бэ?

-Намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Чамайг хардаж байна. Харамлаж байна. Чи бол тэрний жорлон, энэний жорлон. Янхан банзал гээдл элдвээр хараагаад байдаг.

-Та хоёр бэлгийн харилцаатай байсан юм уу?

-Тийм зүйл огт байхгүй ээ. Д.Мурат эхлээд надтай мессэжээр ажил төрөл асууж сайн уу гэхэд нь аятайхан хариулж, хүн ёсоор харилцдаг байсан. Дараа нь янхан, банзал, жорлон гээд элдвийн хүмүүстэй холбож доромжлоод байхаар нь би ч хэл ам хийсэн. Сануулсан. УИХ-ын гишүүн Д.Гантулга шиг байдалд оров доо гэж хүртэл сануулсан. Нөхөргүй хүүхнүүдийг хүн болгон доромжилж болдог юм байна гэсэн буруу сурталыг нийгэмд тарааж байна ш дээ. Тиймээс би тэмцэнэ.

-Та ямар ажил хийдэг, ямар боловсролтой хүн бэ?

-Орос англи хэлний багшаар ажиллаж байсан. Унаган Орос хэлтэй, Англи хэл бас мэддэг. Багш мэргэжилтэй хүн. Баян-Өлгийд 3 жилийн өмнө ирж тухайн үед аймагтаа шинээр байгуулагдсан Насан туршийн боловсролын төв гэж байгууллагад ажиллаж одоо тус байгууллагынхаа даргыг нь хийж байгаа.

–Таныг Д.Мурат гишүүний нүцгэн зургуудыг тарааснаас хойш хэн нэгэн дарамталсан уу?

-Д.Мурат гишүүн надруу олон хүнээр элдвийн мессэж коммент бичүүлж муухай үгсээр доромжлуулаад, бүр нөхрийгөө алсан гэж хүртэл бичүүлж байгаа. Талийгаач болсон хүнийг хүртэл бузар хэрүүлдээ автуулж байна. Би хүн алсан бол ял эдлээд явж байгаа биз дээ. Миний хүүгийн эцэг бид хоёр 19-хөн настайдаа гэрлэж 10 жил хамт амьдраад таарч тохиролгүй хоёр тийш болсон нь үнэн. Амьдрал баян учир хүүгийн минь аав өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон. Тэр үедээ архи хэтрүүлэн хэрэглэдэг болж чихрийн шижин өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тийм байхад намайг доромжлоод ханахгүй хүүгийн минь эцгийн ясыг өндөлзүүлж байгаад хорсож байна.

Миний талийгаач нөхөр, Д.Мурат хоёр нэг аймгийн хүн. Энэ “эрчим” гэх дулааны станцын уурхай нь миний хадам аавын “Шанагат” гэдэг уурхай юм байгаан. Надтай танилцаад удаагүй байхдаа намайг миний бэр, ганц бие хүүхэдээ өсгөж яваа эмэгтэй учир би чамд туслахыг их хүсдэг гэдэг байсан. Дараа нь надад “… чи бол нөхөргүй. Би чиний араас 2,3 жил хүнээр ажиглуулсан. Чи Баян-Өлгийд ерөөс эр хүнгүй ганцаардмал юм байна. Тиймээс би чамд санхүүгийн дэмжлэг үзүүлж хотод амьдруулъя. Чи надтай унт…”гээд ор дэрнийхээ хүүхэн болгохыг хүсэж, нөхөргүй хүүхэн болохоор намайг доромжилсон. Би нөхөргүй байлаа гээд яагаад Д.Муратад доромжлуулах ёстой юм бэ.

Д.Муратын эрхтэнийг шүүх шинжилгээний байгууллагаар шалгуулахаар болсон

-Д.Мурат гишүүн өөрийнхөө тэдгээр зургуудыг эвлүүлэг гээд байгаа шүү дээ.

-Парламентийн сэтгүүлчид Д.Муратаас асуусан байна лээ. Гэтэл “та нар тэр утаагаа сурвалжилаач. Өөр олон асуудал байна.. “ гэснийг хараад инээд хүрч байсан. Би Д.Муратын эрхтэнийг эвлүүлээд өөрийнхөө нэр нүүрээр тоглоод явах эмэгтэй биш. Надад үнэт зүйл, нэр төр, алдар хүнд, гэр бүл,найз нөхөд бий. Би Д.Муратын дарамтыг тэвчиж дийлэхгүй болохдоо тэдгээр зураг, мэдээллийг арга буюу нийтэд дэлгэсэн.

-Та эвлүүлээгүй юм бол энэ эвлүүлэг биш гээд шүүхэд хандаж болдоггүй юм уу?

-Би өмгөөлөгчтэйгээ ярилцаад Д.Муратын эрхтэнийг шүүх шинжилгээний байгууллагаар шалгуулахаар болсон. Тэр байгууллага мөн бишийг нь тогтоогоод өгнө байх.

-Хагалгаанд орсон хойно миний эрхтэний зургийг хэн нэгэн авсан байх зэргээр хэвлэлд ярьсан байна лээ.

-Хүний зовлонгоор жаргал хийж, ингэж баримжаагүй худал хэлэхээсээ ичих хэрэгтэй. Өөрийнх нь яриад байгаа шиг ажлаас халагдсан туслах нь зураг дарсан мэтээр ярьж байгаа нь гүтгэлэг. Тэр туслахын тухайд намайг зодохыг нүдээрээ харсан хүн. Д.Мурат туслахаасаа Б.Бахытгүлийг зодсон асуудал шүүхэд шилжвэл чи хэний талд вэ гэж асуухад “.. би харсан зүйлээ үнэнээр хэлнээ.. гэж хэлснээсээ болж 2017.10.09-ны өдөр ажлаасаа халагдсан.

-Тэр эмнэлэг дээрхи зургийг Д.Мурат өөрөө явуулсан уу?

-Цагаан майкаа цээж хүртэлээ дэлгээд сэлфи хийсэн зураг бол 2016.08.12-ны зураг юм. Тэр эрхтэнүүдийн зураг бол 2016.08.29, 2016.09.27 гээд өдийг хүртэл явуулж байсан зураг. Эмнэлэг нь сайд нарын 2 дугаар эмнэлэг байсан. УИХ-ын гишүүд болон сайд нарт үйлчилдэг эмнэлгийн ажилчид УИХ-ын гишүүнийг наркозонд автсан байхад эрхтэнийх нь зургийг дарах ёс зүйгүй үйлдэл гаргана гэж үү? Энэ үгээрээ Д.Мурат эмнэлгийн ажилчдыг тэр чигт нь доромжилсон.

Нэрсийг нь би дэлгэвэл Д.Муратыг тэдгээр хүмүүс барьж идэх байх. Одоо би ерөөсөө айхгүй байна.

– Б.Пүрэвдорж гишүүний талаар яриач?

-Баян-Өлгий аймагт Б.Пүрэвдорж гишүүн хэд хэдэн удаа ирсэн. Д.Муратын хэлснээр ирэнгүүтээ Баян-Өлгийд уулзчихаар аятайхан Казак хүүхэн байна уу гэж асуудаг гэсэн. Хоёр удаа ирэхэд нь намайг аймагт байдаг Турк ресторанд удаа дараа урьсан. Би очоогүй. Би тэгж хэн нэгний уриалгаар ширээний хүүхэн хийгээд явдаг эмэгтэй биш.

-Б.Пүрэвдорж гишүүний асуудлаар та хоёр ярилцдаг байсан гэсэн үг үү?

-Нэг удаа Д.Мурат өөрийнхөө утсаа алдсан тухай хэлсэн. Түүний утсан дотор АНУ-д очсон үеийн хэд хэдэн эмэгтэйчүүдтэй байсан үеийн зураг байсан гэсэн. 2017.06.08-нд Ерөнхийлөгчийн баг бүрэлдэхүүн Улаанбаатар-Астана чиглэлийн онгоцоор очиход Д.Мурат, Б.Пүрэвдорж болон хоёр найзынх нь хамтаар зардлыг нь Д.Мурат төлж дагуулж очсон тухайгаа хэлсэн. Үүнийгээ яагаад надад хэлсэн гэхээр. Б.Пүрэвдорж нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хамаатан. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүнээр дамжуулан Баян-Өлгий аймгийн цементны үйлдвэрийг хариуцаж байгаа өөрийнх нь омгийн ахыг гавъяат цолоор шагнуулах байсан. Түүнийг Б.Пүрэвдорж гишүүн бүтээх тухай тайлбарласан. Тэр худынхаа нэрээр явуулсан мессэж надад одоо ч байна. Д.Мурат худтайгаа нийлж Б.Пүрэвдорж гишүүнд гурван казак хүүхнээр бэлэг барьсан хэрэг. Ингэж завхайрахдаа тэд шоуддаг. Шоудах үедээ Б.Пүрэвдорж дуу дуулах дуртай. Халамцуу, согтуу байхдаа гоё дуулдаг гэж надруу бичсэн. Ингээд Б.Пүрэвдорж гишүүн болонхудтайгаа нийлээд казак хүүхнүүдтэй зугаацаж байсан үеийн бичлэгийг тэрхүү утастайгаа Солонгосоос ирэх замдаа онгоцны буудал дээр алдсан учир УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг шиг онигоо болох нь гэж бодоод би шөнө унтсангүй ээ… “ гэж надад хэлж байсан.

Д.Муратын гаргадаг хамгийн ноцтой алдаа бол хүмүүсийг дандаа нэрээр нь нэрлэж бичдэг. Ганцхан Б.Пүрэвдорж биш. Нэрсийг нь би дэлгэвэл Д.Муратыг тэдгээр хүмүүс барьж идэх байх. Одоо би ерөөсөө айхгүй байна.

-Би ганцхан утастай 2017.09.20-ны өдрөөс хойшхи бүх мессэжүүдээ би хуулаад хадгалж эхэлсэн. Надад эрх мэдэл, эд хөрөнгө байхгүй. Тиймээс ганцхан нотлох баримтаараа л асуудыг шийдүүлнэ гэж боддог.

Таньд амжилт хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа. Таныг Улаанбаатарт ирээд хэвлэлийн хурал хийхэд үед дахин холбогдоё.

Ярилцсан: Б.Ариунтуул

error: Content is protected !!