Үүнээс өдөрт 3 халбагыг уугаад, бодисын солилцоогоо сайжруулж, тураарай!

Б. Хажидсүрэн 2018-06-21 23:39 641

Бидний та бүхэнд хүргэж буй уг байгалийн гаралтай эм нь эрүүл мэндэд маш их ач тустай юм. Сармис нь бие организмд сайн нөлөөтэйгөөс гадна, цусыг цэвэрлэж, дархлааны системийг сайжруулж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлдэг байна. Тэгвэл сонгиныг улаан дарстай хамтад нь хэрэглэвэл бодисын солилцоог сайжруулж, жин хасахад туслаад зогсохгүй, төсөөлж байснаас ч илүү олон сайн нөлөөг үзүүлдэг ажээ.

Хэрхэн бэлтгэх вэ?

Жор:

Хальсласан сармисны хумс – 12 ширхэг

Улаан дарс – 1/2 литр

Хийх заавар:

Сармисаа хальсалж хэрчээд, саванд хийж, дээрээс нь дарсаа хийж өгнө.

Саваа таглаж, нар тусах газар 2 долоо хоногийн хугацаанд байлгана.
Өдөр бүр сармистай дарсаа сэгсрэх хэрэгтэйг бүү мартаарай.

Ингээд 14 хоног болмогц тавьсан газраасаа авч, хөргөгчинд хийнэ.

Анхаарах зүйл:

Үүнээс сарын турш нэг хоолны халбагаар өдөрт 3 удаа уух бөгөөд 6 сар түр завсарлаад дахин нэг сар ууж болно.
Юунд сайн нөлөөтэй вэ?

Өвчний үрэвслийг дарна.

Цусан дахь холестеролын хэмжээг тэнцвэржүүлнэ.

Бие дэх хорт бодисыг гадагшлуулна.

Бие дэх илүүдэл давсны хэмжээг үгүй хийнэ.

Бодисын солилцоог сайжруулна.
Өөхийг шатаана.

Зүрхний цусан хангамжийг сайжруулна.
Дархлааны системийг дэмжиж, эрч хүч бэлэглэнэ.


Улаан дарс нь хүний биед сайн нөлөө үзүүлдэг “антиоксидант”-аар баялаг юм. Түүнчлэн цус бүлэгнэхээс хамгаалдаг учраас зүрхний шигдээс болон цус харвалт болохоос урьдчилан сэргийлдэг байна.

error: Content is protected !!