СТА Дуучин Б.Болд: Хадам ээж аавынхаа гэрийг булаацалдаж даралтыг нь битгий ихэсгээд бай!

Б. Хажидсүрэн 2018-06-21 09:45 2794

 

Жавхлан, Баясгалан нарыг дуурайн дуэт дуулдаг залуу дуучин Б.Болд , Э.Чулуунчимэг нар хэд, хэдэн удаа тоглолт хийж, СТА болцгоосон байдаг. Тэднийг нийтийн дуу сонсдог хэсэг ард олон мэдэхээс биш, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн акулуудын хажууд бол хэн ч биш л дээ. Хэн ч биш атлаа тэд саяхнаас холливуудын од мэт л салалтаа зарлаж, олон янзын хэвлэлээр “гоншигнох” боллоо. Хамгийн эхлээд Э.Чулуунчимэг хурцхан шүлэг бичиж, тухайн шүлгээр салалтаа зарласан байдаг. За энэ яахав гол асуудалдаа орьё.

Одоогийн байдлаар Э.Чулуунчимэг тоглолтоо хийх гэж байгаа учраас бусдад тоогдох, ад олноор өрөвдүүлэхийн тулд хар пиар хийж олны анхаарлыг татаж байна. Ингэхдээ Б.Болдыг багагүй буруутгаж байгаа. Харин Б.Болд нь нэг хоног ч тэсэлгүй түүнд хариу барин хэвлэлээр ярилцлага өгч буй нь ямар шалчигануур амьтан болохыг нь харуулсан. Угаасаа тэр хоёр хэвлэлээр дайтаад байгаа юм байна. Ингэхдээ Б.Болд, дуучин Х.Мөнгөнцэцэг нар нэг тал болчихсон захиалгат сэтгэгдэл, пост бичдэг хүмүүс болон зарим сайттай гэрээ хийн, Э.Чулуунчимэгийн эсрэг тактик хэрэглэж байгаа аж. Э.Чулуунчимэг хүртэл тоглолтоо хүнд үзүүлэхийн тулд бас хэвлэлүүдэд хандан өөрийгөө өрөвдүүлчихгээд байгаа нь хэн хүний нүдэнд ил харагдаж байгаа.

Гэхдээ Б.Болд хамгийн дотны найздаа ярихдаа “Х.Мөнгөнцэцэгтэй зочид буудалд байсан бичлэг Э.Чулуунчимэгт байгаа учраас болгоомжтой хандах хэрэгтэй байна” гэжээ. Зарим эх сурвалийн хэл буйгаар дуучин Х.Мөнгөнцэцэг Б.Болдын хүүхдийг тээж буй жирэмсэн гэх мэдээлэл байна. Тиймдээ ч Б.Болд Х.Мөнгөнцэцэгийн нэр хүндийг хамгаалахаар тэмцэж буй гэнэ. Жирэмсэн болоод ч тэрүү тэрээр сүүлийн үед фэйсбүүктээ цээж голдуу зурагаа постолж байгаа харагдах юм.

МУСТА Энхболдын Чулуунчимэг оюутан байхаасаа ганцаарчилсан уран бүтээлээ хийж, сүүлд Баярын Болд гэх залуутай хамтран дуулж, B sound компани, Баярын Болд хоёрыг хүмүүс сайн мэддэг болсон. Баярын Болд, Энхболдын Чулуунчимэг хоёр хамтран дуулж, Бөхийн өргөөг битүү дүүргэн, хөдөө орон нутгаар аялан тоглож, Жавхлан,Баясгалан хоёрыг орыг залгах сайн дуучин төрлөө гэж фэнүүд нь баярлаж байсан билээ. Жавхлан, Баясгалангаас ялгаатай нь тэд ханилан сууж, Аялгуу нэртэй хөөрхөн охинтой болсон. Зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн шиг хамтран дуулж, дараагийн Зууны манлай хос дуучин болох нь дамжиггүй гэж ерөөх хүмүүс байсан.

 

Харин өнгөрсөн жилийн өдийгөөс хосууд хөндийрч, дундуур нь дуучин Х.Мөнгөнцэцэг орж салгасан гэх яриа тархаж, хүмүүс чихэндээ итгэж ядан байсан. Харамсалтай нь энэ үнэн болж, нэг ангийн гурав, нэгийнхээ албан ёсны эхнэрийг “араар тавьж”, хайр сэтгэлийн холбоотой болсон нь үнэн байж. Цаг хугацаа үнэнийг тодруулдаг гэж.
Өчигдөр дуучин Х.Мөнгөнцэцэг 4 кг хүү төрүүлж, Баярын Болд баярласандаа халамцуухан найз нөхөддөө “Би хүүтэй боллоо” гэж дуулгажээ. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр харилцаагаа “үхтэл” нууцалдаг.

Саяхан болтол Баярын болд “Мөнгөнцэцэгтэй холбоогүй, ангийнхаа хүүхдийн тоглолтыг зохион байгуулж тусалсан…” гэж ярьж суусан. Харин тэр үедээ Х.Мөнгөнцэцэгтэй хэдийнэ нэг гэртээ орж, дуучин бүсгүй хөл хүнд болчихсон үе байж. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр анх Э.Чулуунчимэг, Б.Болд хоёрын гал голомтоо асаасан Ногоон төгөл дэх хотхонд хамт амьдарч эхэлжээ. Тэр байтугай Баярын Болд, Э.Чулуунчимэгтэй хамт амьдарч байх үедээ авсан ороо солиогүй, түүн дээр нь одоо Х.Мөнгөнцэцэг унтаж амардаг гэж амьдралыг нь мэдэх хүмүүс яриад эхэлж.
Э.Чулуунчимэг, Б.Болд хоёр таван жилийн хугацаатай лизингээр саарал өнгийн Ланд 200 маркийн машин авсныг залуу дуучид андахгүй.

 

Гэтэл тэр машин ч Баярын Болдод үлдэж, Х.Мөнгөнцэцэг түүнд нь сууж явах нь цөөнгүй. Гэхдээ гэмт хүн гэлбэлзэнэ гэж, Ногоон төгөл дэх гэртээ орохдоо Баярын Болд эхэлж ороод, нэлээн сүүлд Х.Мөнгөнцэцэг орж гардаг, хэзээ ч хамтдаа орж гарч харагддаггүй гэдгийг оршин суугчид нь андахгүй. Юутай ч дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Мөнгөнцэцэгт нөхөр хүүхдээ битгий нуу гэж захиж байсан нь Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрыг харилцаагаа нуудгийг мэдээд ахын хувьд захиж хэлсэн биз ээ.

 

Юутай ч даравч далдайж, булавч бултайдаг үнэн тодорч, Х.Мөнгөнцэцэг, Баярын Болд хоёр хүүгээ угтан авч, хөл нь газар хүрэхгүй баярлаж явна.

error: Content is protected !!