Сэлэнгэд гарсан түймрийг унтраахаар 180 гаруй хүн ажиллаж байна

2018-05-22 14:18 125

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар тавдугаар сарын 17-нд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ, Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас нийт 180 гаруй алба хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тавдугаар сарын 21-ний өдрийн байдлаар түймрийн хойд болон баруун хэсгийн түймрийн тархалтыг зогсоосон. Түймрийн голомтод өчигдөр бороо, хур тунадас холилдон орсон боловч унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байгаа талаар түймрийн голомтоос мэдээллээ.

Шинэ мэдээ

error: Content is protected !!