ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Н.ЖАНЦАННОРОВЫН ОХИН “VOICE” ШОУНД ЦАХИУР ХАГЛАХ УУ?

2018-05-22 09:17 572

Өнгөрсөн ням гарагт /2018.05.20/ “The Voice of Mongolia” шоуны шүүгчдийн финалд өрсөлдөх дөрвөн оролцогч тодорсон юм. Энэ удаа шүүгч тус бүрээс шалгаран үлдсэн хоёр оролцогчийн нэг нь үзэгчийн саналаар сүүлийн шатанд үлдлээ. Д.Болд шүүгчийн багаас Ж.Ариунжаргал финалд өрсөлдөх эрхээ авсан юм.

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй “Voice” шоунд урлагийн гэр бүлийн авьяаслаг оролцогчид их байлаа. Тэдний нэг нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариунжаргал юм.

Тэрбээр өөрийг нь сонгож саналаа өгсөн үзэгчдэдээ хандаж цахим хуудаснаа ”Намайг дэмжсэн, урмын үг хайрласан, санал явуулсан бүх хүмүүстээ яаж талархахаа мэдэхгүй юм. Би эцсээ хүртэл өөрийнхөөрөө хүсэл мөрөөдлөө өвөртөлж явсан. Намайг Ж.Ариунжаргалаар минь харж дэмжиж итгэл хайрласан та бүхэндээ баярлалаа гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Та бүхний ачаар хүний амьдралд ховор мэдрэх мэдрэмжийг тултал мэдэрч аз жаргалаар дүүрч явна. Та бүхний надад хүлээлгэсэн энэ их итгэлийг алдахгүй” хэмээн бичжээ.

 

error: Content is protected !!