Дагавар охин : Хойд аав надтай унтахаас өмнө “миний охин” гээд СҮЙД болдог, унтсаны маргаашнаас загнаад эхэлдэг

2018-04-17 13:01 2443

Ц.О нь 2015 оны 7-р сараас 2017 оны 5-р сар хүртэл хоёр жилийн турш 13 настай дагавар охиноо биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогджээ. 2015 онд наадамын дараа хойд эцэг Отгонбаатар нь гэртээ ирээд “аав нь үнсье” гэхээр охин хацар дээрээ үнсүүлжээ.

Гэтэл үнсэнгүүтээ орон дээр дарж унан өмдийг нь тайлахад охин туслаарай гэж орил хашгирсан ч хашаандаа ганц гэр тул хүмүүс сонссонгүй. Ийнхүү хүчинд автан хүчирхийлүүлжээ. Орой нь бие засах үед бэлэг эрхтнээс нь цус гараад дотуур хувцас цус болчихсон байсан гэнэ.

Гурав хоногийн дараа охиынг гэртээ байхад таксинд явдаг хойд эцэг нь гэнэт орж ирээд ахин дараад авчээ. Охин “маш их өвдөж байна, болиоч” гэж уйлж тэмцэлдэж арай гэж доороос нь гараад гарч зугтах гэтэл хойд эцэг нь гэрээ дотроос түгжсэн байсан тул баригдаж ахин хүчирхийлүүлжээ.

Дууссаны дараа охин гэрээсээ гарч харанхуй болтол хашааны мухарт суусан гэнэ. Орой нь ээж нь ирэхэд хойд эцэг нь таксинд явлаа гээд зөрөөд явжээ. 2016 оны 11-р сард гэр бүлээрээ бөөнөөрөө байхад хойд эцэг нь охиныг лаанд хамт явья гээд дагуулаад гарчээ.

Машиндаа суулган Баянхошууны тойрогт байдаг дэлгүүр ороод буцах замдаа булгийн ойролцоо хүнгүй газар очиж зогсон машин дотроо хүчирхийлсэн байна. Дараа нь ахин дэлгүүр орж охинд чихэр шокалад авч өгчээ. Үүнээс хойш долоо хоногт 1-2 удаа хүчирхийлж иржээ. Хамгийн сүүлд 2017 оны 5-р сард охин гэртээ хойд эцэг болон ээжийх нь хамаатан эгчийн хамт сууж байжээ. Энэ үеэр охин бие даалт хийлгэх төлбөр болох таван мянган төгрөг асуухад хойд эцэг нь байхгүй гэсэнд хамаатны эгч нь хүнээс зээлээд ирье гээд гарсан байна. Эгчийг нь гарангуут хойд эцэг нь босож гэрээ дотроос нь түгжээд бас л дараад авчээ.

Охиныг ахин хүчирхийлж байхад гэнэт гэрийн хаалга тогшиход хойд эцэг нь аргагүй босож хаалга нээжээ. Эгчийгээ орж ирэхэд охин гадуур өмдөө өмсөж таарчээ. Ийнхүү хамаатны эгч сэжиг авч ээжид нь хэлжээ.

Гэхдээ охин хойд эцэгтээ хүчирхийлүүлдэг тухайгаа ангийнхаа найз М-дээ хэлсэн байжээ. Ангийн найз нь “…2017 оны 7-р сарын эхээр найз А-тайгаа манай гэр лүү явж байхад найзад нь маш хэцүү байна, манай хойд эцэг намайг хүчирхийлдэг. Хамгийн сүүлд намайг 2017 оны 05 дугаар сард хүчирхийлсэн, энэ үед ээждээ хэлсэн чинь намайг чи аавыгаа хойд эцэг чинь болохоор ингээд байгаа юм уу гээд загнасан. Хойд эцэг намайг хоёр жилийн өмнөөс хүчирхийлж эхэлсэн.

Намайг өдөр тутмын оймс шигээ л хэрэглээд хаядаг гэж хэлж байсан…” гэжээ. Ангийн найз нь болсон явдлын тухай сургуулийн нийгмийн ажилтандаа хэлжээ. Нийгмийн ажилтан нь охинтой уулзаж ярилцсаны дараа Сонгинохайрхан дүүргийн гэр бүл хөгжлийн хэлтэст хандаж улмаар бузар этгээдийг баривчлуулжээ. Энэ хоёр жилийн хугацаанд бяцхан охин аймшигт тамыг туулсан байжээ. Хойд эцэг нь маш садар увайгүй байдлаар хүчирхийлдэг гэнэ. Нэг удаа охиныг дээрээ гарахыг шаардаж “эмэгтэй хүн сексдээ сайн байвал эрчүүдийг өөртөө татдаг” гэх зэргээр ёсон бус шалиг зүйл ярьжээ.

Хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохын өмнө их сайхан аашлаж “миний охин” гээд сүйд болдог байжээ. Тэгээд маргаашнаас нь л өө хайж загнаж зандраад эхэлдэг гэнэ. Энэ хэргийн хамгийн том хохирогч нь охин болжээ. Тэрээр хоёр жил үргэлжилсэн жигшүүрт аймшигт хүчирхийллийн эцэст “F43.1” гэдэг сэтгэцийн өвчтэй болсоныг шинжээч эмч нар тогтоожээ.

Энэ нь тухайн хүн хүчтэй стрест өртсөний дараа тодорхой давтамжтайгаар болсон зүйлийн талаар бодох, бодогдох, зүүдлэгдэх, ямар нэгэн хэмжээгээр айдаст автуулах байдлаар илэрдэг өвчин аж. Мөн нийгэмд дасан зохицох чадвараа алддаг аюултай тул сэтгэцийн өвчний эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

error: Content is protected !!