Бүсгүй таны заавал унших “15” ном

2018-04-17 00:05 526

Ном уншихаа больвол сэтгэхээ больдог хэмээх алдартай үг байдаг. Ном уншсанаар сэтгэх чадвар сайжирч, аливаа зүйлд бодолтой ханддаг болдог тухай багш нар сургадаг. Ялангуяа сэтгэл тогтворгүй байдаг охид бүсгүйчүүдийн төвлөрөх чадвар сайжирч ухаалаг шийдвэр гаргаж чаддаг болох юм. Тэгвэл дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой номнуудад тооцогддог сонгодог бүтээлүүдийг байдаг юм. Эдгээр 15 ном нь бүгд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүлийн аз жаргал, хосуудын харилцаа, амьдрал, тэр байтугай үхлийн талаарх гайхалтай мэдрэмжийг танд өгнө. Ингээд эмэгтэйчүүдийн заавал унших ёстой 15 номыг танилцуулъя.

1.Жейн Оустин “Бардамнал ба бахархал”

2.Лев Толстой “Анна Каренина”

3.Владимир Набоков “Лолита”

Уг номын зохиогч Набоков уран зохиолын нарийн түвэгтэй арга барилаар бичдэг, дүрийнхээ сэтгэл хөдлөлийг гүнзгий задалж гаргадаг, урьдаас таашгүй сэдвийг хөндөж байдгаараа олны анхаарлыг татсан зохиолч юм. Тэрээр “Лолита” романаа туурвиснаар уншигчдын дунд шуугиан дэгдээсэн төдийгүй улмаар энэ зохиолоос сэдэвлэсэн хэд хэдэн кино бүтээгджээ. “Лолита” уран зохиолын хувьд нүглээ наманчилсан үнэн өчлийн хүрээнээс хол давна. Хараа хяналт дутсан охин, өөрийгөө гэх хар амиа бодсон эх, хуял тачаалдаа байж ядан буй солиот эр энэ бүхэн хосгүй өвөрмөц туужийн сонин сайхан баатрууд төдий биш юм. Тэд бас аюултай хандлага, болзошгүй гай түйтгэрийг сэрэмжлэн сануулж байна. “Лолита” роман эцэг эх, нийгмийн ажилтан, сурган хүмүүжүүлэгч та биднийг туйлын сонор сэрэмжтэй байж, бат найдвартай ертөнцөд ихээхэн эрүүл чийрэг залгамж үеийнхнийг хүмүүжүүлэх үйл хэрэгт мэргэн оюунаа зориулахыг шаардаж байна.

4.Артур Голден “Гейшагийн дурсамж”

Зүүн Азийн арлын ард түмэн Япон оронд гоо царай зүс, өмссөн зүүснээрээ мөнгөтэй хүмүүсийг зугаацуулан цэнгүүлдэг эмс хүүхнүүдийн карюүкай хэмээх нууцлаг гудамжууд бий. Тэнд гэйша гэх мэргэжлийг сурч эзэмшсэн эмэгтэйчүүд бөөндөө ажиллаж амьдардаг юм. Гурван зуун жилийн түүхэнд өөрийнхөө карюүкайн тухай олон нийтэд нэг ч гэйша над шиг зориглон ярьж байгаагүй юм билээ. Харин би гэйша гэж үнэндээ ямар хувь заяа, амин зуулгатай явж ирсэн бас ямар зэрэг зиндаатай, хээнцэр ганган хөшигний ард ямар хүнд хэцүү амьдрал нуугдаж ирсэн тухай ил гарган ярих цаг болсон гэж боддог юм. Олон хүн намайг онцгой амжилттай байсан болохоор дахиад нэгэн зуунд төрөхгүй манлай гэйша байсан гэдэг ч би дэндүү дарамттай тэр нийгмийг сөрөн тэмцэхээс өөр аргагүй болж сүүлдээ түүнийгээ дийлэлгүй тэндээс гарч явсан юм. Энэ түүхээ хүмүүст ярихыг эртнээс хүсч байсан юм.

5.Стефан Цвейг “Танихгүй эмэгтэйн захидал”

Тэр залууг анх харахдаа охин 15 настай байлаа. Энэ л өдрөөс хойш 16 жилийн турш бүсгүй залууг нууцаар хайрлаж, амьдралынхаа туршид цөөхөн удаа уулзахдаа аз жаргал, баяр баясгалангаасаа болж хамаг л нандин бүхнээ харамгүй дэлгэж явжээ. Гараараа атгасан хаалганы бариулыг нь хүртэл үнсэж, өвлийн хүйтэн олон шөнө даарахаа ч үл анзааран замд нь отож, хөлсний хүүхэн шиг хандсанд нь гомдож, бүсгүй өөрт нь сэтгэлгүй залууг хайрласныхаа төлөө юм юм л үзэж амьдарчээ. Үр хүүхдийг нь төрүүлж, бусад эрчүүдийн ханилан суух хүсэлтийг эрс няцаан явсны эцэст, амь тавихын сүүлчийн мөчид, австай хүүгийнхээ дэргэд бүсгүй нууцхан хайрынхаа эзэн, алдартай зохиолч Р-д захидал бичиж суув…Тэрээр уг зохиолоороо бүсгүй хүний сэтгэхүй, дотоод ертөнцийг нээж чадсан зохиолч хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Эмэгтэй хүн ямар үед бусдад хүчтэй татагддаг, тэдний сэтгэлийг юу эмзэглүүлж, яагаад амархан баярлаж, гомддог вэ? гэсэн асуултад түүн шиг хариулж чадсан зохиолч XX зуунд гараагүй аж.

6.Гюстав Флюбер “Бовари хатагтай”

Францын зохиолч Гюстав Флобер (1821-1880) хамгийн өргөн хүрээний уншигчдын сонирхлыг эрхгүй татдаг, өргөн дэлгэр утга агуулгатай, орчин цагийн сэтгэл татам романыг бичигч юм. Түүний хамгийн нэртэй бүтээлүүдийн тоонд “Бовари хатагтай”(1856), “Саламбо” (1862), “Сэтгэлийн хүмүүжил” (1869) зохиолууд багтана. Флобер зохиолдоо бадрангуй үзэл санаанд тэмүүлэх тэмүүллийг ямар нэг гоёл чимэглэлгүй, харгис хатуу бодит үнэнтэй хослуулахыг оролддог. “Бовари хатагтай” роман зохиолчид алдар нэр авчирч, Францын сэтгэл зүйн романы үлгэр жишээ оргил бүтээл хэмээн хүлээн зөвшөөрөгджээ.

7. Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан”

Зуун зууны турш исгэрэн үлээсэн монгол нутгийн хөх салхинд Зуун модны шаргал элс бидэртэн, их ойгоосоо тасран ургасан хэдхэн шинэс модод намуухан шуугих нь харийн дайсантай амь үл хайрлан тулалдахын бэлгэдэл арван хоёр салаа эвэрт бугын баг мориндоо зүүн манжийн цэрэгтэй байлдаж яваад энд насан эцэслэсэн Ану хатны домгийг хүүрнэх мэт… Эдүгээгээс гурван зуун арван дөрвөн жилийн өмнө, арван хоёрдугаар жарны баригч хэмээх эр гал хулгана жил буюу аргын тооллоор 1696 онд Тэрэлжийн Зуун модонд Монголын тусгаар тогтнолын төлөө Манжийн эсрэг хүч тэнцвэргүй тулаанд эрэлхэгээр амь эрсэдсэн, хайр сэтгэлдээ үнэнч, халуун эх оронч монгол бүсгүй Ану хатны домог оршивой.

8.Доктор Жак Уэтерфорд “Монголын Их хатдын нууц товчоо”

Монголын хатдын түүх бол өнөөгийн улс гүрнүүдийн эх үүслийн нууц түүх юм. Монголын аугаа хатад амьдралынхаа туршид гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис Хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан гэдгийг энэхүү номноос олж унших боломжтой юм.

9.Нам Ин Сүг “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг”

Хорин нас бол гэнэн хонгор, хиргүй тунгалаг гэсэн пайз зүүгээстэй байдаг нас. Тийм учраас залуу бүсгүйчүүд хувиа хичээгч, зальтай амьтан болох нь “гэнэн хонгор байдал”, “хорвоо ертөнцийг чиглэсэн хүсэл мөрөөдөл”-өө гээж байгаагаас өөрцгүй гэсэн өрөөсгөл үзэл баримтлалд баригдсан байдаг. Гэвч ажил мэргэжил, гэрлэлт, байр сууриа бэхжүүлэх зэрэг амьдралын чухал сонголтын агшинд байгаа хорин настангууд эрүүл мэнддээ анхаарч, мөнгө, найдвартай ажлын байр, аз жаргалтай гэрлэлтийг мөрөөдөх нь зүй ёсны хэрэг бөгөөд тэгэх ч ёстой. Гадаад төрхөө гоё сайхан байлгахад цаг зав, хүчин чармайлт гаргаж, өөрийгөө язгууртан шиг хүндэлж, мөнгө олоход оюун ухаанаа дайчилж, өөрөөсөө илүү хүмүүстэй найзалж нөхөрлө. Өөрийгөө ингэж хайрладаг, ухаантай эмэгтэй л аз жаргалтай амьдарч чаддаг юм…

10. Девид Бах “Ухаантай эмэгтэй баяжиж чадна”

Америкт бестселлер болоод байгаа энэхүү ном нь баян чинээлэг амьдрах гэдгийг зөвхөн мөнгөний хүрээнд төдийгүй сэтгэл санаа амар тайван, өөртөө итгэлтэй байх, хүнийг хайрлах, өөрийн тухайд өргөн хүрээнд авч үзсэнээрээ бусад мөнгөний тухай номуудаас илүү давуу талтай юм. Мөн мэдээж эмэгтэйчүүдийн хувьд тулгардаг асуудлуудыг онцгойлон авч үзсэн учраас бидний өнөөдөр ухаарч ойлгоогүй яваа, санаж сэтгэхгүй байгаа зүйлсийг хэлж өгснөөрөө заавал биеэр туулж өнгөрсний дараа ухаарч ойлгон, үнэт эрдэнэ болсон цаг хугацаагаа алдах аюулаас урьдчилан сэргийлэх боломжийг эмэгтэйчүүдэд олгох гайхалтай давуу талыг агуулсан ном юм. Хүний амьдралын үнэ цэнэтэй зүйлсийн тухай, түүндээ хүрэхэд хэрэглэгдэх мөнгийг олох аргын тухай, үр хүүхдийнхээ амьдралыг баталгаажуулж, тэдэндээ сайн үлгэр дууриал болохын тухай, хамгийн үнэтэй цаг хугацааг өөртөө бий болгохын тухай маш сайхан үнэтэй сургамжууд энэ номонд багтсан байгаа.

11.“Суут 100 эмэгтэй” Шилдэг 100 цувралаас

12. Хан Кёнг А “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 30 наснаас эхэлдэг”

13.Шерри Аргов “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?

Энэ номонд гарч буй “муу эмэгтэй” бол хорон муу санаатай нэгэн биш. Тэр бол хэнээс ч хараат бус ямар ч үед өөрөөрөө байж чаддаг, хүчирхэг эмэгтэй. Түүний өөрийнхөө үнэ цэнийг мэддэг энэ байдал нь эрчүүдэд таалагддаг. “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?” бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны нууцыг тайлж буйгаараа аль ч насны бүсгүйчүүдэд дотны зөвлөгч нь болж чадна. Сэтгэл татах дүрмүүдийн тусламжтайгаар супер бүсгүйчүүд маань өөрийн шинэ нөхцлөөр эр хүнтэй харилцаж, хайр дурлалдаа аз жаргалтай алхах болно.

14. Жонн Грей “Ангаргаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд”

15. Луи Пажет “Нандин бас агуу”