АЛТАЙ КОНСТРАКШИН ХХК-НЫ КРАН НУРЖ НЭГ ХҮН ГЭМТЖЭЭ

2018-04-16 23:12 652

Дөнгөж саяхан Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Алтай констракшн”-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран нурж уналаа. Унахдаа барилгын Баянмонгол хорооллын хашаанд зогсож байсан машинуудыг даржээ. Азаар хүний амь нас энэ удаад эрсдээгүй байна. Одоогоор эмнэлэг болон цагдаагийн газараас осолын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Өмнө нь”Алтай констракшн” хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс энэхүү барилга дээр ажиллаж байсан өрлөгчин залуу амиа алдаж байсан.

Хэргийг эргэн сануулвал “Саруул” хорооллын В4 блокийн нэгдүгээр орцонд хүний амь нас эрсдэн “Саруул” хотхоны барилгын үйл ажиллагааг хуулийн байгууллагаас зогсоосон байсан юм.

Тухайн үед “Алтай констракшн” нь Хөдөлмөрийн тухай тухай хуулийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй, захиалагч болоод хяналт муугаас болж осол гарсан гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Амиа алдсан ажилтан нь ажлын нөхцөлд тохирсон хувцас, толгойн хамгаалах хэрэгсэлгүй ажилласан байсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, сургалтад хамрагдаагүй ажилтанг ажиллуулсан, өргөх зөөх тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргаж баталгаажуулсан техникийн магадлагаа, бичиг баримт, лифтний хонгилд байрлуулсан өргүүрийн угсралтын зураг, ашиглалтын паспорт, холбогдох бичиг баримтууд ажлын байранд байлгах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.

Гэтэл өнөөдөр дахин хариуцлага алдсаны улмаас иргэдийн эд, хөрөнгийг гэмтээж хүний амь насыг эрсдэлд оруулсаар байна.

error: Content is protected !!