Ц. Батсайхан: “Тавантолгой” ХК энэ жил түүхэн дэхь хамгийн өндөр үнээр нүүрсээ олон улсын зах зээлд экспортлож байна

Б. Хажидсүрэн 2018-10-22 19:43 353

Монгол улс ашигт малтмалынхаа нөөцөөр, тэр дундаа Тавантолгойн нүүрсний ордоор дэлхийд танигдаж байна. Тус орд нь Цогтцэций сумын Цэций уулын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд. Таван жижиг толгойн хэлбэрээр байршсанаас Тавантолгой хэмээн нэршжээ. Анх 1934-1935 оны үед нутгийн иргэд, уран дархчууд энд нүүрс байгааг мэдэж, амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирж. Хулгана нүх малтахад шороо биш нүүрс гардаг байсан хэмээн нутгийн буурлууд хуучилдаг. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны тогтоолоор тус орд газрыг улсын болгож, Аж vйлдвэрийн яаманд шилжvvлснээр анх найман хvний бvрэлдэхvvнтэй, 3000 тонн нvvрс олборлон борлуулах улсын төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн тvvхтэй. 1967 онд бие даасан улсын vйлдвэр, 1994 онд төрийн өмч давамгайлсан “Тавантолгой” ХК болсон байна. Анх Өмнөговь аймгийг бүхэлд нь болон хил залгаа бусад аймгийн сумдыг нүүрсээр хангах үүрэгтэй ажиллаж байсан бол хэдэн жилийн өмнөөс нүүрсээ Хятад улс ру экспортод гаргах болжээ. “


6,5 тэрбум орчим тонны нөөцтэй энэ ордыг түшиглэж, олон улсын уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулалтын банкууд болон дотоодын уул уурхайн компаниуд буйриа энэ орд өдгөө 52 жилийн туршид үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын эдийн засгийн саалийн үнээ гэгдэх хоёр том ордны нэг болох “Ууган” Тавантолгойн үйл ажиллагаа бодлого чиглэл, хэтийн зорилго төлөвлөгөөтэй танилцахаар үзэг нэгт нөхдүүд тус уурхайг зорьсон юм. Бид Даланзадгадаас хоёр цаг орчим явж Цогтцэций суманд ирж буудаллаад маргааш өглөө нь ургах нартай зэрэгцэн Тавантолгой компанийн төв оффист дэлгэрэнгүй үйл ажиллагааны танилцуулаг сонссоноор бидний сурвалжлага эхэлсэн юм. Танилцуулгын үеэр тус компанийн Дэд захирал Ц.Батсайхан тэргүүтэй Уулын ахлах инженер З. Эрдэнэбаяр уурхайн ажилчдын баримталдаг аюулгүйн ажиллагааны дүрэм журмыг сэтгүүлчдэд танилцуулж, хамгаалах хувцас хэрэглэл өгч уурхай руу явж бодит байдлыг сурвалжилсан юм. Бид энэ үеэр Уурхайн үйл ажиллагааны талаар Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захиралтай Ц.Батсайхантай ярилцлаа.

Ц. Батсайхан: “Тавантолгой” ХК энэ жил түүхэн дэхь хамгийн өндөр үнээр нүүрсээ олон улсын зах зээлд экспортлож байна


-Та Тавантолгой уурхайн энэ жилийн төлөвлөгөөний талаар ярихгүй юу?

-2018 оны уулын ажлын төлөвлөгөө нийтдээ 5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байна. Нүүрс олборолт эхний улирлын байдлаар харьцангуй бага хэмжээтэй байна.Энэ нь цөөн тооны машин ачилт хийж байгаатай холбоотой. Өнөөдрийн байдлаар бид хөрс хуултын ажлаа эрчимжүүлж, гэрээт компаниуддаа ажиллаж буй компаниудаа үүрэг өгчихсөн байна. Үүний үр дүнд хөрс хуултын ажил эрчимжихээр нүүрсний олборлолт нэмэгдэж төлөвлөгөөний дагуу ажиллах юм.

-Одоогоор талбай дээр хичнээн техник хэрэгсэл ажиллаж байгаа вэ?

-Хөрс хуулт буюу уулын ажилд манайх 8 компанитай гэрээтэй ажиллаж байна . 8 компанийн харьялагдаж байгаа 20 орчим хутгагч, 300 гаруй хүнд даацын машин ажиллаж байгаа.

-Олборлосон нүүрсээ ямар улсруу экспортлож байгаа вэ?

– Манай компани анх 2004 онд гадаадын зах зээлд борлуулах ажлыг эхэлж, өнөөгийн байдлаар Монгол Улсаас экспортлож байгаа нүүрсний 12-14 орчим хувийг хангаж байна

Үндсэндээ Хятад улсруу борлуултаа хийж байна.“Тавантолгой” ХК энэ жил түүхэн дэхь хамгийн өндөр үнээр буюу уурхайгаас гарах үнэ70 доллар, Хятад уулсруу нийлүүлэх үнэ 110 долларын үнээр нүүрсээ олон улсын зах зээлд экспортлож байна.

-Урагшаа гаргах нүүрс тээвэрлэлтийн оочир дугаарлалтын асуудал хэр байдаг вэ Үүнийг хэрхэн зохицуулаж байна вэ?

-2017 оны 11 сард засгийн газраас гаргасан 320 тогтоолын хүрээнд бол зам дээр үүсээд байсан 150-160км дараалдаг байсан дугаарлалт зогсоосон байгаа. Цагаан хад дээр нүүрс бууж уртын тэвээр бууж дугаарлалт байхгүй болсон.

“Бид үргэлжлүүлэн уурхайн ажлын талбайтай танилцан. Цааш уурхайн нүүрсний нөөц болон уурхайн давхарганы талаар Уулын инженер Б. Алтангэрэлээс тодрууллаа”


-“Таван толгой” ХК нүүрсний нөөцөө нийт хэдэн жил ашиглах боломжтой вэ?

-Манай уурхайн эзэмшилд 276га газарт харьялагдах нүүрсний нөөц 2015 оны нарийвчлан хайгуулаар 195 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоож батлуулсан. Тэндээс 2016, 2017 онд 8 орчим саяын олборлолт хийчихсэн байгаа. Жилд 5-15 саяыг олборлоно гэж бодохоор нилээн олон жилийн нас байна гэсэн үг. Нүүрсний нөөцөөс хамаараад яг тэдэн жил ашиглана гэж хэлэх боломжгүй. Яагаад гэхээр гадаадын зах зээлээсээ хамаараад зарим жил их олборлоно, заримдаа бага олборлодог тохиолдол бий. Энэ жил бол манайх 5 сая тонн нүүрс олборлон боловсруулах төлөвлөгөө батлуулаад ажиллаж байна.

-“Тавантолгой” орд хэдэн давхаргатай вэ?

-Давхаргын хувьд “Тавантолгой” орд газар бол нийт 16 давхарга байгаа. Давхаргууд бүгд зэрэгцээд дээрээсээ доошоо байрлалгүй энэ тэнд тарсан байдалтай байгаа. Яагаад гэвэл тухайн үеийн хайгуул хийж байсан оросын геологчид болохоор 1-16 хүртэлх дугааралчихсан байсан. Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр уурхай , наймдугаар уурхайд олборлолт явуулж байна. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр уурхайн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ч олборлож байгаа манайх ч олборлож байгаа. Харин наймдугаар давхарга дахь нүүрсээ манайх 1966 оноос хойш өнөөдөр хүртэл олборлож байна. Дөрөвдүгээр уурхайн нүүрсийг 1990 оноос хойш олборлосон.

-Ашиглагдахгүй давхарга гэж байдаг уу ?

-Ашиглагдахгүй давхарга гэдэг бол давхаргуудаас хамаараад чанарын асуудал яригдана. Жишээ нь дөрөвдүгээр уурхайн дөрөвдүгээр давхаргын нүүрс бол маш өндөр үзүүлэлттэй коксжих чанартай нүүрс. Наймдугаар давхаргын нүүрс сул коксжих чанарын үзүүлэлттэй. Үнэ бас харьцангуй өөр байна гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой” , “Тавантолгой” хоёр компани ямар зохицуулалтаар олборолтой хийдэг вэ ?
Лицензийн хил гэж байгаа. 276 га газар хамаарах хэсгээ манайх олборлоно. Айлын газраас олборлох боломжгүй яагаад гэхээр бид нарын жилийн уулын ажлын төлөвлөгөөнд энэ хэсгийн хөрсийг хуулаад энэ хэсгийг олборлоно гээд төлөвлөөд ажлын байгуулагуудаар хянуулаад батлуулдаг. Сүүлийн үед яригдаад байгаа мөргөцөгөөс аваад олборлоод зарчихсан гэсэн ойлголт бол буруу юм. 1990 онд “Эрдэнэс Тавантолгой” гэж компани байхгүй байхад манайх наймдугаар давхарга дээр ч адилхан бусад давхарга дээрч адилхан зам талбай засахад ямар нэгэн шаардлагаар бага бага хэмжээгээр лицензийн хилээсээ жоохон хэтэрсэн газрууд байдаг. Тэр нь бол одоо яриад байгаа шиг өндөр үнэтэй коксжих нүүрс биш дандаа эсэлдсэн эрчим хүчний нүүрстэй газар байгаа. Тэрийг болохоор хоёр уурхайн хамтарсан ажлын хэсэг гаргаад хэдий хэмжээний нүүрс олборлосон байна гэдгийг шийдээд тогтоочихсон. Эрдэнэс Тавантолгой компанийг байгууллагдахаас өмнө олборлосон нүүрсэндээ тохирох хэсгийг болохоор дөрөвдүгээр уурхайн хойд хэсгээр үлдээгээд “Эрдэнэс тавантолгойд” ХК-д өгсөн байгаа. Энэ талаах хүмүүс ярихгүй ард иргэд болон бусад холбогдох хүмүүст буруу ойлголт төрүүлээд байгаа юм.

Манай багийнхан цааш Мөргөцөг дээр очиж хүмүүсд ташаа ойлголт бий болгоод буй Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой хоёр компанийн хил заагийн асуудлаар тодрууллаа.

“Уурхайн ахлах инженер З.Эрдэнэбаяр: Мөргөцөг гэдэг нь нүүрсний давхарга гэсэн үг Нүүрс хөрсний давхрага дээр олборлолт явуулсан хэсгийг хэлнэ”

-“Эрдэнэс Тавантолгой” , Тавантолгой хоёр компанийн заагласан гэгдэх мөргөцөгийн талаар тайлбарлаач ?

-Мөргөцөг гэдэг нь хөрс нүүрсний давхарга дээр олборлолт явуулсан хэсгийг л мөргөцөг гэж хэлээд байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” манай хоёрын дундах мөргөцөг, нүүрсний асуудал яригдаж байгаа. Энэ болохоор одоо харагдаж байгаа Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК хоёрын лицэнзийн зааг хэсгийг хэлээд байгаа. Энэ зааг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тусгай зөвшөөрлийн зааг манай компанд олгож өгсөн лицэнзийн хил хоёрын давхцал гэж хэлж болно.

-Бидний харж буй энэ Мөргөцөгийг зарсан гэж яриад байгаа. Хэр үнэний ортой вэ ?

-Манай компани бол 1966 онд байгуулагдсан 52 жил үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэс Тавантолгой ХК бол 2011 оноос үйл ажиллагаа явуулсан. Лицензийн хувьд бол 1997 оны ашигт малтмалын тухай хууль хүртэл 11350га талбай манай компаний мэдэлд байсан . 1997 оноос хойш 169 га талбайг эзэмшдэг болсон . 2014 он хүртэл лицензийн задгай хэсэг гэх асуудал байсан. Үүнийг 2014 онд цэгцлээд 2016онд “Эрдэнэс Тавантолгой” ХК удирдлагуудад манай компаниас хүсэлт тавиад уурхайгаа тойрсон хэлэлцүүлэх асуудлуудыг, инженерүүдийн багуудыг ажиллуулаж , аль хэсгээрээ хөрс хуулт байна гэдгийг тогтоолгосон. Тэгээд 268тн нүүрс зарсан гээд яриад байгаа. Хөрс хуултын бохирдсон нүүрсний хэсгүүдийг 268тн нүүрсний 200гаруй нь исэлдсэн нүүрс байсан. Хэвлэл мэдээллийнхэн 268тн сайн чанарын нүүрсийг зарчихсан гэсэн ташаа мэдээлэл гаргасан. Энэ нь бол газар дээрээ тийм асуудал байхгүйг та бүхэн харж байна.

-Энэ талаараа танай компани мэдээлэл гаргасан уу ??

-“Эрдэнэс тавантолгой” компаниас тайлбар бол өгч байгаа. Манай хоёрын хамтрсан гэрээ /нууц гэрээ/ гээд яриад байгаа юм. Энэ нь болохоор зүгээр 2 компанийн инженер техникийн ажилтнуудын нүүрсний шинжлэгээний шинжлэлт ийм л гэрээ байгаа түүнээс тийм нууц юм бол байхгүй!!!

-Лицензийн заагийг хуулиар яаж зааж өгсөн байдаг вэ ?

Лицензийн заагийг болохоор зэргэлдээ оршиж байгаа компаниуд хааж хамтран ажиллах гэрээ байгуулаад хил задгай олборлолт үйл ажиллагаа явуулах, хөдөлмөр хамгаалалт аюулгүй байдал талаасаа ч тэр тухайн өөрийнхөө тусгай зөвшөөрлийн талбайд байгаа нөөцийг бүрэн гүйцэд авах талаасаа ч тэр хамтран ажиллах гэрээ байгуулаад энэ тал дээр аль аль нь авах боломжтой.

-Мөргөцөг тэгэхээр аль компаний өмч юм бэ?

-Одоо энэ яригдаад байгаа асуудал яг манай компани яг өөрийнхөө тусгай зөвшөөрөл лицензийн хилээрээ бол өөрийнхөө талд байгаа нүүрсийг олборлоод авсан, Эрдэнэс тавантолгой бол төлөвлөгөөний дагуу хойд талаасаа хөрс хуултын ажил хийгээд явж байна. Одоогийн байдлаар энэ гол руу орж ирээд 2 компани дундах нүүрсийг хуваагаад авсан асуудал бол байхгүй. Манай компани өөрийнхөө талбай дахь тусгай зөвшөөрлийн нүүрсээ авсан, Эрдэнэс тавантолгой төлөвлөгөөний дагуу хөрс хуултын ажилаа хийгээд явж байна.

-Хятадын компанид зарсан гэсэн асуудлын талаар тодруулаач ?

Хятадын компанид зарсан гээд байгаа асуудал 2017 онд манай компани нүүрсний гэрээ байгуулсан компаниудаас санхүүгийн хувьд хамгийн боломжтой байсан болохоор ачилт хийсэн асуудал байгаа. Бусдаар бол нэг компани сонгоод энүүгээр ачуулсан зарсан гэсэн асуудал биш юм.

 

“Тавантолгой” хувьцаат компанийг Өмнөговийн иргэдийн компани гээд хэлчихэд буруудахгүй. Албан ёсоор 1000 орчим хүн ажилладгаас жолооч, үйлчлэгчээсээ эхлээд дэд захирлууд хүртлээ бүгд Өмнөговь аймгийн харьяат юм билээ.

Тиймээс ч “Тавантолгой” компанийн ажилчдын тосгон нь Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн төв хэмээн нэрлэгддэг. Хэдий 1000 ажилтантай ч туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдыг нэмбэл олуулаа хэмээн ярьж байлаа.

Хүнд даацын машин хээгүйхэн унах залуухан жолооч Байгалхүүгээс ажлын талаарх сэтгэгдэлийн сонслоо.
Тавантолгой уурхайд 9 сард ирсэн. Хүндрэл бэрхшээл байхгүй ч машин эвдрэхэд асуудалтай байдагдаа. Нэг ирээсийн 1500ион байдаг. Таталт их удаан байдаг. Буулгахад оочир ихтэй байдагаа. Их хүлээхдээ нэг хоног хүлээдэг. Замын татвар бол 360 ион байдаг. Зам их эвдрэл ихтэй машин зөрхөд их хэцүү байдаг даа

 

 

Эзэмшлийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчид байдаг орон нутгийн “Тавантолгой” ХК Таван толгой орд газрын 276 га талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 192.7 сая тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрөгч онд улсын төсөвт 165 тэрбум төгрөг төвлөрүүлж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өмнөговь аймгийн төсвийн 70 хувь, Цогтцэций сумын төсвийн 90 хувийг дангаар бүрдүүлдэг тус компани 1000 гаруй ажилчинтай, 95 хувь нь тус орон нутгийнх байдаг хэмээн “Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж танилцуулж байв. Тавантолгойн бүлэг ордод 52 жил үйл ажиллагаа явуулж байгаа тус компани ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг цорын ганц компани бөгөөд 1 тонн нүүрсийг олборлох өртгөөс даруй хоёр дахин хямд үнээр иргэдэд борлуулдаг гэдгийг онцолж байлаа.

Газар дээрх ил уурхайд ажиллах нь бүх талаараа хүнд хөдөлмөр. Амьсгалах агаараас эхлээд ус чийг, тоос шороо гээд өндөр эрсдэлтэй орчин. Тэнд аюул дүүрэн, эрсдэл ч дүүрэн бий.

1000 гаруй хүний нуруун дээрээс өндийн босох нүсэр ажлын зах зухаас нь танилцуулбал ийм байна.

error: Content is protected !!