Топ Д.Пүрэвсүрэн: Эмэгтэй хүн яасан ч байсан өөртөө үнэхээр их хайртай хүнтэй суух ёстой юм байна лээ шүү

2018-03-19 16:07 1020

Топ модель, жүжигчин СТА Д.Пүрэвсүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ үнэтэй зөвлөгөө өглөө. Тэрээр:

Охидууд минь эмэгтэй хүн яасан ч байсан өөртөө үнэхээр их хайртай хүнтэй суух ёстой юм байна лээ шүү. Өөрийг чинь хайрлахгүй, сэтгэлийг чинь зовоодог, яахгаад байгаа нь мэдэгдэхгүй, цагийг чинь үрдэг эр хүн байвал зүгээр л хаячих. Өөртөө анхаарал тавь. Ойлгож байна л даа. Яг л тэр залууг л өөртөө дурлуулаал, тэрийг л аваад суучихмаар тэрэнтэй л уулзмаар санагдаад байдаг л даа. Даанч болохгүй юм цаанаасаа л огт болохгүй. Ер нь өөрт чинь сэтгэлгүй хүний араас чаргууцалтаж амьдарсанаас өөрийнхөө дураар амьдрах шиг жаргал хаана байна. Өдөржин шөнөжин үргэлж чамайг боддог, чиний дуртай хоолыг хийж өгөхгөөд гэрлүүгээ яардаг, биений чинь аль хэсэг хаанаа яаж өвддөг, ямар хумсны будаг гаранд чинь илүү гоё харагдахыг мэддэг, 2 өдөр юунаас ч болоод хамаагүй уурлахад чамайг аргадаал хажууд чинь байдаг, өглөө сэрэх бүртээ чи минь миний аз жаргал, чамгүйгээрээ яаж амьдарч байсын болдоо гэж хардаг, ёстой кинон дээр гардаг хайр дурлалыг үзүүлдэг эр хүн чамд гарч ирж л таарна.

Ер нь эмэгтэй хүн тэгэж л хайрлагдах ёстой. Эрхүн өөрт чинь хайртай бол муу зуршлаа хаяж, чиний дургүй бүхнийг орхиж, ёстой л чамд тааруулж амьдардаг юм байна лээ. Тэрэндээ ч тэд нар чинь их дуртай. Тэд нарт тэр нь ерөөсөө асуудал биш. Харин хайргүй болохоороо л цагийг чинь үрээл сэтгэлийг чинь шаналгаал, өөр хүүхнүүдтэй алцаганаал, ирээдүйгээ ч төлөвлөхгүй, удаан хугацааны дараа хариу мэссэж нтр бичээл, чамайг байгаагаар чинь хүлээж авахгүй, уурлах болгоныг чинь төвөгшөөгөөд байдгийн байналээ. Охидууд минь бид аав нартай яаж эрхэлдэг байсан яг тэрэн шиг өөрийг чинь хайрладаг эрчүүд гарч ирэх л болно. Тэр хүртэл нь өөрийгөө цэнэглээл амьдралаа цэгцлээл байжээ. Би одоо шөнө л юм идмээр санагдаад байдаг хүслийг минь Жастин мэддэг болоод их уджийна.

Шөнө болгон залхуурахгүй босоол хоол хийж өгдөгийн. Ядарж байгаа хэрэггүй байхаа гэхээр тэгээд чиний гэдсийг чинь өлсгөөд яаж унтуулахын гэдэгийн. Нэг орой хоёулаа дугуй унаад доороосоо даарчихсан байсан чинь маргааш өглөө нь надад циститний эм авчихсан орж ирдэгийн. Чи яаж мэдсийн гэсэн чинь өчигдөр чи даарсан гээд хэлээ биздээ гэчихсээр орж ирсэн. Яг л тэрэн шиг өөрийг чинь нэвт шувт мэдэхийг хичээдэг, өөрийн чинь гэр бүлийг ямар ч гэр бүл бай өөриймсөг хандаж өөрийн эгч дүүс шиг үздэг тэр хүн гарч ирнэ шүү. Нээрээ ээжийн дугаарыг Оюунаа ээж гээд утсан дээрээ хадгалчихсан байдагийн, хайр хүрсэн гэж. За тэгээд охид минь эр хүний араас гүйх хэрэг огт байхгүй. Цаадуул чинь хайртай бол чиний эр хүн 100 хувь байж чамайг өдөр бүр сонгох болно.

Хүний хань

Жаргахын цагт ташуурдаггүй зовохын цагт зугтаадаггүй чамайг чамаас илүү мэдэх хүн л жинхэнэ хань шүү дээ.

Хайр гэдэг сонин юм шүү. Энэ хорвоогийн маш олон хүмүүсээс нэгнийгээ сонгож амьдралд нэгэн завин дээр сууна гэдэг агуу юм шүү. Тэр завь маш удаан хугацаанд амьдрал хэмээх далайгаар аяладаг. Зөв хүнтэйгээ л тэр завинд сууж чадвал чиний нүдэнд хайр гэрэлтэж чиний зүрх аз жаргалаар бялхана. Амьдралын тэр л завинд эмэгтэй хүн чиглүүлж эрэгтэй хүн сэлүүрддэг. Гэр бүлийн амьдралд хүндэтгэл маш чухал. Хүнийг хүндэлж байна гэдэг маш том ухаан .Амьдралд маш олон хүн гарч ирнэ явна. Дэргэд чинь байгаа ханиа тэр хүмүүсээс дор бүү тавиарай.

Эмэгтэй хүний нөхрөөсөө сонсохыг хүсдэг 10 үгийг орууллаа өдөр болгон хэлж эхнэрийнхээ царайнд баярын мишээл тодруулаарай.

1.Гэр бүлдээ хийсэн бүх зүйлийн төлөө баярлалаа.

Эр хүн таны хийж ажил, гэр бүлдээ үүрч байгаа хариуцлага хэцүү, бэрх гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ таны эхнэрийн ажил ч гэсэн амархан биш гэдгийг санаарай. Тиймээс эхнэртэй талархалаа байнга илэрхийлж байгаарай.

2.Чи минь гайхамшигтай ээж бас эхнэр

Гэр бүлийнхээ төлөөх сэтгэл, хийсэн ажил бүхнээр нь дандаа бахархаж байдгаа эхнэртээ хэлвэл түүнд маш том урам өгөх болно. Эхнэр тань гэрийн ажлаа хийж, хүүхдүүдээ өсгөхдөө баяр хөөртэй байх нь дамжиггүй.

3.Чинийхээ л төлөө хийж байгаа шүү

Ажлаасаа ядраад гэртээ ирэхэд таныг эхнэр тань ойлгодог. Магадгүй энэ үед таны эхнэр ч мөн ядарсан байдаг. Тиймээс түүнд жаахан ч гэсэн тусалж байгаарай. Оройн хоолны дараа аяга таваг угаах, хүүхдүүдээ асрах гээд олон гэрийн ажил эхнэр хүнд ноогддог.

4.Би чамд маш их хайртай.

Зүгээр л “Би чамд хайртай” гэж хэлэх хэрэггүй. Харин хайртай гэдгээ арай өөрөөр хэлж болно. Яагаад чи түүнд хайртай? Хэр их хайртай? болох учрыг хэлээрэй. Эсвэл би чамдаа үүрд хайртай байх болно гэж хэл.

5.Чи минь хамгийн үзэсгэлэнтэй

Энэ үгийг хэлэхэд та хоёр гэрлээд хэр их удаж байгаа, эсвэл түүний нас, жин энэ бүх зүйл огт хамаагүй. Харин зүгээр л түүнд энэ үгийг хэл. Бүх эмэгтэйчүүд энэ үгэнд маш их дуртай байдаг. Зүгээр л “сайхан харагдаж байна” гэж хэлэхийн оронд “миний хайр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна, үнэхээр гайхалтай харагдаж байна” гэх зэргээр хэлж бай.

6.Би хүүхдүүдээ харж байя

Та хааяа ч гэсэн хүүхдүүдээ хардаг бол маш сайн байна. Хэрвээ үгүй бол та хааяа ч гэсэн “Би хүүхдүүдээ харж байя” гэж хэлж байгаарай. Таныг хүүхдүүдээ харж асарч байх хооронд таны эхнэр дахин цэнэглэгдэж байна гэсэн үг. Харин цэнэглэгдэж дууссан эхнэр тань илүү эелдэг, хайр татам, бас хүчтэй болсон байна.

7.Орой болзоонд явцгаая

Өсвөр насны болон залуу хүмүүс л болздог гэж та бүү ойлгоорой. Энэ цагийг та эхнэртэй гаргаснаар та хоёр оройг сайхан өнгөрөөх болно. Насан туршдаа эхнэртэйгээ болзож байгаарай.

8.Энэ хүнд өдрийн дараа намайг уучлаарай

Бүх зүйл өнгөрсний дараа эхнэрээсээ уучлал гуйх нь түүний сэтгэлийг жаахан ч гэсэн тайвшруулах болно.

9.Би үргэлж чамтайгаа л дахин гэрлэнэ

Энэ үгийг хэлэх нь эхнэртээ л зөвхөн үнэнч гэдгээ баталж байгаа хэрэг юм шүү.

10.Би яаж хамгийн сайн нөхөр болох вэ

Ийм үг таниас сонссон эхнэр тань шууд л уйлах болно. Магадгүй гэнэт цочирдож тасралтгүй инээж ч болох юм. Таны эхнэр яг л чихрийн дэлгүүрээс дуртай чихрээ авсан хүүхэд шиг байх болно.