Автомашины 150 гаруй аккумлятор хулгайлсан 17-23 насны залуусыг саатуулжээ

2018-03-14 17:01 373

НЦГ-ын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Болбаатар хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2018 оны эхний хоёр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 2243 хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн. Түүний дийлэнх хувийг автомашины эд анги, түүн дотроо аккумлятор хулгайлах, приус автомашины зөөлөн яндан хулгайлах гэмт хэргүүд ихэвчлэн үйлдэгдэж байна. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас дүүргүүд дахь цагдаагийн хэлтсүүд, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албатай хамтраад эргүүл, хяналт шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн.

Нийслэлийн цагдаагийн газраас 150 гаруй аккумляторыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан бүлэг этгээдийг олж тогтоогоод баримтжуулан шалгаж байна. Эдгээр этгээд 17-23 насны зургаан этгээд байгаа. Тэд хоёр машин ашиглаад Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дээрх аккумляторуудыг хулгайлсан нь тогтоогдоод байна. Хулгайн аккумляторуудыг зургаан түүхий эдийн цэгт зардаг байжээ.

 

error: Content is protected !!