С.БАТЦЭЦЭГ, П.ОРХОН НАРЫН ШИЛДГҮҮД ДЭЛХИЙН ЦОМД ӨРСӨЛДӨНӨ

2018-03-14 11:18 151

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Дэлхийн цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд (2018.03.17-18) Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд БНХАУ, Япон, АНУ, Канад, Беларус, Канад, Швед, Румын, Монгол гэсэн найман орон оролцоно. Монголын баг “В” хэсэгт БНХАУ, Румын, Беларусын багтай багтсан бөгөөд өнөөдөр Японыг зорилоо.

Багийн бүрэлдэхүүнд Соронзонболдын Батцэцэг, Пүрэвдоржийн Орхон, Очирбатын Насанбурмаа нарын шилдэг бөхчүүд багтжээ.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал

55 кг: Эрхэмбаярын Даваачимэг

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг

59 кг: Баатаржавын Шоовдор

62 кг: Пүрэвдоржийн Орхон

65 кг: Соронзонболдын Батцэцэг

68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг

72 кг: Очирбатын Насанбурмаа

76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

 

3-р сарын 17 (УБ-ын цагаар)

10:00 Канад v. АНУ (A дэвжээ) // Moнгол v. БНХАУ (B дэвжээ)

11:15 Япон v. Швед (A дэвжээ) // Беларусь v. Румын (B дэвжээ)

12:30 Швед v. АНУ (A дэвжээ) // Румын v. БНХАУ (B дэвжээ)

13:45 Япон v. Канад (A дэвжээ) // Беларусь v. Moнгол (B дэвжээ)

17:30 Нээлтийн ёслол

18:00 Швед v. Канад (A дэвжээ) // Румын v. Монгол (B дэвжээ)

19:15 Япон v. АНУ (A дэвжээ) // Беларусь v. БНХАУ (B дэвжээ)

3-р сарын 18 (УБ-ын цагаар)

10:00 7-р байрын төлөө

11:30 5-р байрын төлөө

14:00 Хүрлийн төлөө

15:30 Алтын төлөө

Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байв.

Шинэ мэдээ

error: Content is protected !!