СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ТАКСИНЫ ЖОЛООЧ НАЙЗЫГ МААНЬ АВЧ ЗУГТААГААД ХҮЧИНДЭХ ГЭЖ ЗАВДЖЭЭ

2018-03-12 11:51 1673

Такси ийм аюултай шүү, охид оо, битгий сууж байгаарай.

Энэ оны 3-р сарын 8-ны шөнө нэг найзтайгаа 10-р хорооллын stella гэдэг клубын үүднээс УБН 9340 приүс маркийн таксинд суув.

Бид хоёрт таксинд суух бэлэн мөнгө байгаагүй учир талбайн урд талын АТМ-ээс мөнгө авахаар явсан.

Найзыгаа таксинд үлдээгээд АТМ-ээс мөнгө авах гээд буугаад эргээд таксиндаа суух гэтэл такси байдаггүй.

Таксинд миний утас цүнх бүгд байсан учраас тэрүүгээр явж байсан хүмүүсийн утсыг гуйж найз руугаа болон өөрийнхөө утас руу ээлжлэн утасдсаны эцэст найз маань утсыг авч надтай холбогдов.

Найз маань клүбээс гарах үедээ нэлээн муудсан байсан учраас би маш ихээр сандарч мөн маш ихээр айж байв.

Таксины жолооч найзыг маань авч зугтаад хүчиндэх гээд өмдөө шувтлаад найз руу маань дайрч байхад утас дуугарч улмаар найз маань сэргэсэн гэсэн.

Сэргээд эсэргүүцэл үзүүлж утсаа авч надтай холбогдсоноор манай найзыг талбайн урд үүрийн 7 цаг өнгөрч байх үед авчирж өгсөн.

Найзыгаа бас цүнх утсаа авсан. Манай найз бууж ирэхдээ маш ихээр айсан байсан учир би юуны магад гээд машины зургийг авч амжсан юм.

Өөдөөс зураг дарж байгаа нэрээр нүүрээ нуугаад халхлаад байсан. Үнэхээр аймар юм байна лээ одоо үед гадуур дотуур гарахдаа найзыгаа гэрт нь хүргэж өгөх эсвэл найзынхаа гэрт цуг хоноод явбал аминд өлзийтэй юм байна.

Согтуу биеэ авч явах чадваргүй болсон охидуудыг такси нэртэй хүчингийн хүмүүс андаад зогсож байдаг юм байна.