Нохой жилд хамгийн засалтай их жилтэнүүд

2018-02-10 10:44 280

Нохой жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал, ном хийлгэх вэ?
-Үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштай. Тухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байгаа. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн хэмээн зурхайд буусан байх жишээтэй. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай гэсэн үг. Мөн хий, огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.

-Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэдэг. Энэ тухайд?

-Бэлгэ дэмбэрэлийг бодож, хүн бүр засал номоо хийлгэхийг зорьдог. Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гариг, өдөр, жил сараар зурхайн зурлагууд өөр, өөрөөр гардаг.

Гарч байгаа жилийг дагаад хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлдөг нөлөөллүүд бий. Тиймээс сайн талаа бид арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг. Тухайн хүнээс өөрөөс нь их зүйл шалтгаалдаг учир бие сэтгэл, хэлээ амирлангуй байлгаж, алив шалтгааныг тунгааж, найрсаг сайхан аж төрөхийг хичээх хэрэгтэй. Аливаад уужуу тайван, хүлээцтэй, авах гээхийн ухааанаар хандаж, учир зүйгээ ололцсон харилцан ойлголцол, эв түнжин, эвийг хичээж явбал амар, амгалан аяндаа тогтоно.

-Шинийн нэгний өглөө мөрөө гаргах ёсонг тайлбарлавал?

-Монголчууд ”дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан дөрвөн зүг,дөрвөн зовхисын бэлгэдэл нь байгалийн шүтэлцээг танин мэдэх нэг арга юм. Энэ нь бөө мөргөлийн зан үйлээс,улбаатай бөгөөд 12 жил, 28 од лугаа хамтатгасан “бонд хорол” хэмээх зурагт дүрслэлийг бүтээн хэрэглэдэг. Найман зүг нь арга билгийн таван махбодын шүтэлцээгээр зохицуулагдах бөгөөд зан үйл нь бонбын шашнаас гаралтай.

Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айл, өрх гэрийн тэргүүн мөрөө гаргах зан үйлийг хийхдээ нар мандахын өмнө бүрэн хувцаслаж ,морь хөлөглөн цог хийморийнхоо зүгт гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааг залж, нутаг орны газар,усны эзэд болон эзэн сүлдэд дээжийг өргөн мөргөж, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Энэ нь тухайн жилд нүүдэл суудал, арилжаа наймаа,ашиг олз, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд хийморьтой байхыг бэлгэддэг юм.

Түүнчлэн мөрөө гаргахдаа тухайн жилд харгалзах махбодиос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөллийн дайсан болох махбодитай зүйлсийг хорлол, эсвэл тэнгэрийн зүг рүүгээ хаяж цээр хийх ёсон үйлддэг

Шинэ мэдээ

error: Content is protected !!