Шуурхай: Марк Цукерберг Фэйсбүүкийг хаах талаар мэдээлэл хийлээ

2018-01-22 13:57 549

Дэлхийд хамгийн их хэрэглэгддэг Facebook сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг Пало-Альтод болсон хэвлэлийн хурал дээр “Facebook сүлжээгээр дамжин үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт өдөр тутамд санаанд оромгүйгээр хурдацтай нэмэгдэж сайн талаасаа илүү муу тал нь давамгайлах болсон ба удирдах хүндрэлтэй болсон тул 2018 оны 3 дугаар сард Сүлжээ үйл ажиллагаагаа зогсооно. Facebook хяналтаас гарч, түүнийг удирдахаас үүссэн стресс миний амьдралыг сүйдэллээ. Би үүнд төгсгөл тавих ёстой” гэж мэдэгдэв.
Цукербергийн үгээр 2018 оны 3 дугаар сарын 15-наас эхлэн хэрэглэгчид өөрсдийн аккаунтдаа орох боломжгүй болох юм байна.

Facebook компанийн техникийн асуудал хариуцсан дэд захирал Аврат Хумарти “Та өөрийн зургаа дахин үзэхийг хүсэж байгаа бол цаг байгаа дээр интернетээс зургуудаа татаж аваарай. Facebook бизнесээ орхисны дараа та зургаа авах боломжгүй болно” гэж мэдэгдсэн байна.

Түүнээс гадна Цукерберг “Үнэнийг хэлэхэд би энэ шийдвэрээ зөв гэж бодож байна. Сүлжээ байхгүй бол хүмүүс гудамжинд гарч жинхэнэ найз нөхдөө олох болно. Энэ сайхан хэрэг шүү” гэж хэлжээ.

error: Content is protected !!