Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй хачирхалтай 13 зүйл

2018-01-03 10:10 800

Манай дэлхий биднийг үргэлж сонин содон, тайлагдашгүй, нууцлаг зүйлсээрээ гайхшруулж байдаг билээ. Тэгвэл энэ удаад эрдэмтдийн хүртэл учрыг нь олж чадаагүй өвөрмөц 13 зүйлтэй танилцъя.

Чингисийн онгон

Археологичид хэдэн 100 жилийн турш Эзэн Чингисийн онгон хаана байгаа тухай сонирхсоор ирсэн. Монгол, Хятадад хэд хэдэн хайлтыг хийж байсан ч одоо хүртэл олоогүй байгаа. Герман, Япон, Америк, Орос болон Англичууд хэдэн сая доллар зарцуулж Чингисийн онгоныг эрж хайсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Чингисийн онгоны байршил хэдэн зууны туршид тайлагдашгүй оньсого хэвээр ирсэн юм.

Египтийн дутуу баригдсан пирамид Завиеэт эл-Аръяан

Египтийн пирамид Завиеэт эл-Аръяан олон жилийн турш жуулчдын анхаарлыг татсаар ирсэн. Эндээс шохойн чулууг нүхэлж газар дор асар том хонгил үүсгэсэн байгааг харж болно. Эрдэмтэд эртний Египетчүүд орчин үеийн технологи ашиглалгүйгээр хэрхэн үүнийг бүтээсэн учрыг тайлж чадаагүй.

Таост сонсогддог хүржгэнэсэн чимээ

Мексикийн Таос гэх газарт олон жилийн өмнөөс учир битүүлэг хүржгэнэсэн чимээ дуулдсаар иржээ. Бөглүү хийгээд машин замгүй уг газарт дуулддаг чимээ яг л том оврын машины дуу шиг сонсогддог.

Японы хөшөө

Ёонагуни хөшөө Японы тэнгисийн ёроолд 5000 жил байгаа. Зарим хүн үүнийг хүн хийсэн гэж үздэг бол зарим нь байгалийн тогтоц хэмээдэг.

Болшоё Заяатски аралын чулуунууд

Оросын Болшоё Заяатски арлын эдгээр чулууг тусгай зан үйлд ашигладаг байсан гэж үздэг.

Египетийн Спинкс

Бостоны геологичид Спинксийг анхандаа арслангийн толгойтой байсан гэж үзжээ. Египетийн Пирамидын урд хамгаалагчын үүрэг гүйцэтгэн хэвтэх хүн нүүртэй арслан биетэй Спинксийн нууц нь эртний Грекийн домгоос үүдэлтэй ажээ. Уг домогт урдуур нь өнгөрсөн хүн бүрээс Спинкс “Ямар амьтан өглөө дөрвөн хөл дээрээ, өдөр хоёр хөл дээрээ, орой гурван хөл дээрээ алхдаг вэ” хэмээн асуудаг бөгөөд хэрэв тухайн хүн хариулж чадахгүй бол түүнийг сорон авдаг, харин зөв хариулбал өөрөө алга болдог талаар өгүүлжээ. Спинксийн асуултанд цорын ганц ‘Хүн’ гэж зөв хариулсан хүн бол Грекийн баатар Оедипус юм. Хэдийгээр асуултын хариултыг олсон ч агуу Спинксийг тойрсон олон асуулт байсаар байна. Хэр удаж байгаа, хэн, юуны учир бүтээсэн гэх мэт.

Амьтдын нүүдэл

Амьтад нүүдэллэх нь байгалийн үзэгдэл. Тэд жилийн тодорхой нэг цагт сүргээрээ нэг газраас нөгөө рүү шилждэг. Эрдэмтэд одоо хүртэл шувууд, загас, шавьж, хөхтөн амьтдын энэхүү зөн совингийн талаар тайлж чадаагүй байгаа.

Ижил хэмнэлээр нийсдэг цох хорхойнууд

Эдгээр цох хорхой нэгэн зэрэг ижил хэмнэлээр нисдэг нь яг л тусгай зан үйл хийж буй мэт харагддаг.

Моераки үхэр чулуунууд, Шинэ Зеланд

Шинэ Зеландын Коекохе нэртэй далайн эрэгт байрлалтай эдгээр үхэр чулуу олон хүнд жирийн биш санагддаг. Эдгээрийг 56 сая жилийн настай гэж үздэг. Чулуунуудын хэлбэр нь өвөрмөц агаад хэрхэн үүссэнийг нь одоо болтол тайлж чадаагүй.

Мередит чулуу


Энэхүү хүний нүүрний дүрс бүхий, өндөгөн хэлбэртэй чулууг анх 1872 онд Америкийн Нью-Хэмпшир мужаас олсон байна. Энэхүү чулуу тус мужид байдаггүй учир судлаачид хаа нэгтэйгээс авчирсан хэмээн дүгнэжээ.

Аварга бөмбөлөгөн чулуунууд

Зарим хүн олон орноос олдсон бөмбөлөгөн хэлбэртэй том чулуунуудыг эртний хүмүүс тэнгэрийн биетийг дүрсэлж хийсэн гэж үздэг.

Номхон далай дээгүүрх улаан туяа

Номхон далай дээгүүрх ийм туяаг анх Кристиан ван-Хэйжст гэгч Хонконгоос Аляска руу Boeing 747-8 хөлгөөр нисч байхдаа харсан байна.

Ариун тагш

Есүс Христийн эдэлж, хэрэглэж байсан тагш хэмээн Христийн шашинтнууд итгэж явдаг байна. Энэ нь маш их хүчтэй бөгөөд аз жаргал, үүрдийн залуу нас тэр байтугай хоол хүнсийг ургуулдаг хэмээх домогтой. Гэвч өнөөг хүртэл ийм зүйл үнэхээр байдаг эсэхийг баталсан тоймтой мэдээлэл алга ажээ.

error: Content is protected !!