Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээ

Б. Хажидсүрэн 2019-01-20 22:24 140

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, Энэтхэгийн Колката хотод зохион байгуулсан “International theatre 2019” олон улсын наадамд тэргүүлсэн байна. Тэрбээр, тус наадамд нэг хүний жүжгийн төрөлд оролцон ийнхүү тэргүүлжээ.

Б.Одончимэг нь тайзны бүтээлд тоглохоос гадна “Гэрлэн дохио”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээсэн байдаг юм.

error: Content is protected !!