1,6-гаар төгссөн улсын дугаартай автомашин эзэмшигчид энэ сард татвараа төлнө

Б. Хажидсүрэн 2019-01-20 22:19 79

Улсын дугаар нь 1,6-гаар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сардаа багтан тээврийн хэрэгслийн татвараа төлнө.

Жолооч автомашины албан татвараа төлөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох эрхгүй бөгөөд мөнгөн дүнгээр торгох, жолооны үнэмлэхийг нь хураах зэрэг арга хэмжээг авдаг байна. Албан татвараа Мишээл, Драгон, Дүнжингаравт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд очин төлөхөөс гадна онлайнаар төлөх боломжтой.

Автомашины улсын дугаар хэдээр төгссөнөөс шалтгаалан татвар төлөх сар өөр өөр байдаг.

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард

албан татвараа төлөх юм.

error: Content is protected !!