Дайнеко, Воробьёв нар эргэн нийлснийхээ дараах анхны ярилцлагаа өгчээ

Б. Хажидсүрэн 2019-01-18 20:17 144

Интернэтэд хамтарч дуулсан дуу нь маш олон хүнд хүрч, хайр сэтгэлийнхээ холбоог тасалж байсан Оросын хос Виктория Дайнеко, Алексей Воробьёв нар эргэн нийлсэн.

Тэгвэл “В последний раз” дуугаараа олон хүний зүрх сэтгэлийг шархлуулж, харамсахад хүргэж байсан хос салж, тус тусынхаа хувийн амьдралыг хөөсөн ч эргээд нийлсэн юм. Тэдний хайр дурлал 2012 онд маш богино хугацаатай ч, дуулиан шуугиан ихтэй, олны анхаарлын төвд өрнөсөн ч хосууд удалгүй хоёр тийш болсон юм. Хоёр тийш болохдоо бие биедээ аз жаргал хүсэн дуулсан дуу нь интернэтэд маш олон хүн хүрч байсан.

Тэгвэл хосууд оны өмнөхөн эргэн нийлж, тэдний хайр сэтгэлийн харилцаа дахин сэргэсэн талаар мэдээлж байсан юм. Дайнеко, Воробьёв нарыг эргэн нийлсэнд тэдний шүтэн бишрэгчид нь ихэд баяртай байгаа юм.

Тэд шинээр дахин эхлүүлсэн, аз жаргалтай харилцаандаа сэтгэл хангалуун, хоёул хайр дурлалдаа ахин умбаж яваагаа эргэн нийлснийхээ дараа өгсөн анхны ярилцлагадаа дурьджээ.

Дайнеко, Воробьёв хоёр эргэн нийлснийхээ дараа өнгөрсөн 12-р сард хамтарсан шинэ уран бүтээл гаргаж, түүндээ зориулан клип хүртэл хийлгэж, өөрсдийн харилцааны талаар далдуур өгүүлсэн байна.

 

error: Content is protected !!