УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхөөр боллоо

Б. Хажидсүрэн 2019-01-18 11:35 87

УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь дэмжсэнээр уг хуулийг баталлаа.

 

Ийнхүү УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлдөг хуулийн заалт үйлчилж эхлэх юм. Уг хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр батлав.

10:52 2019/01/18

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сүхбаатар аймгийн харьяатай Баянзүрх дүүрэгт амьдардаг 50 гаруй хүн Сүхбаатарын талбайд суултад оролцсон. Тэдний захиасыг УИХ-ын даргад дамжуулсан боловч нэлээн уурлуулчих шиг болсон. Нутгийн өвгөд наадах чинь манай нутгийн хүргэн юм байгаан. Чи наадахдаа сайн хэлээдэх гээд намайг явуулсан. Тэгээд хэллээ л дээ. Хадам хүргэн хоёрын маргаан өчигдрийн тренд байлаа. Нутгийн өвгөдүүдэд сална гэж байна гэдгийг нь хэллээ.

Албан тушаалаас болж авгай хүүхдээсээ салаад яахав гэж нутгийнхан дамжуулж байна.

УИХ-ын дарга М.Энхболд: Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү. Чуулганы хоёр өдрийн хуралдаан дээр энэ асуудлыг тавьж байна. “Би ийм хүргэнтэй байхыг хүсэхгүй байна” гэж хэлэхээр чинь “Тэгээд би яахын салах юм уу” гэж би хэлсэн.

Гэтэл өнөөдөр “Сална гэсэн. Нутгийн олон маань битгий салаарай гэсэн” гэж мушгиж гуйвуулж байна. Та Сүхбаатарт хэдэн удаа очсон юм. Сүхбаатарт нэр дэвшиж үзсэн юм уу. Улаанбаатар хавиар л амиа аргацаагаад явдаг шүү дээ. Би Сүхбаатар аймагт чинь очих юм бол уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна. Таны юм юмнаас зугатаадаг чинь үнэн. Өчигдрийнхөө ярьснаас зугатаах гээд л ийм байдал гаргаж байна.

Та Оюутолгойн ажлын хэсгээс өөрөө өргөдлөө өгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гээд зугатаасан. Би таныг 2018 онд шүүхэд өгөхөд өөрийнхөө хаягнаас зугатаачихсан л байсан. Юм юмыг эхлүүлдэг. Тэгээд дандаа зугатаадаг. Үнэн юм хэлсний төлөө хүний ар гэрийн амьдрал руу ордогоо боль.

Арай дэндүү дээрэлхэж байна шүү Ж.Батзандан гуай.

10:22 2019/01/18

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ:

error: Content is protected !!