Согтуурсан үедээ хамт байсан хүнээ хутгалж хөнөөжээ

Б. Хажидсүрэн 2018-10-27 13:44 792

Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр Э гэх иргэн согтуурсан үедээ 33 настай эрэгтэй Т-г хутгалж амь насыг нь хохироожээ. Тодруулбал, тухайн сэжигтэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогчтой маргалдан цээжин тус газарт нь нэг удаа хутгалсан байна. Дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход хохирогч газар дээрээ амьсгал хураасан байсан аж. Уг хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийнхан баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Мөн энэ сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт согтуурсан үедээ өөрийгөө буудаж, амь насаа хохироосон хэрэг гарсан. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэн, 35 настай, эрэгтэй Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэндээ агсам тавьж, ангийн буугаар өөрийнхөө толгойн тус газарт буудсан байна. Энэхүү хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэрэгт холбогдуулан талийгаачийн ар гэрийнхнээс тайлбар, мэдүүлэг авч буй аж.

Э.БУРАМ

error: Content is protected !!