Хүнсний Ногоо Болон Жимснээс Бүх Төрлийн Химийн Бодис Болон Пестицидийг Арилгах Аргыг Сураад Аваарай!

Б. Хажидсүрэн 2018-10-19 16:54 3630

Хүмүүс бид байнга химийн ямар нэгэн бодисгүйгээр ургуулсан байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн хэрэглээд байх боломжгүй учраас доорх аргууд танд хэрэг болно. Ингээд хүнсний мэргэжилтний зөвлөсөн хүнсний ногоо, жимс гэх мэт газрын хөрсөнд ургадаг бүх төрлийн ногоог химийн бодис болон пестицидүүд (шавьж устгагч хорнууд)-ээс хэрхэн арилгаж идэх аргыг зааж өгье.Жимс, хүнсний ногоог хадгалахаасаа өмнө угааж болохгүй. Учир нь ингэснээр хурдан мууддаг.

Чийг нь микроорганизмууд болон бактериудын үржих таатай нөхцөл болдог аж. Иймд жимс, хүнсний ногоог зөвхөн хэрэглэхийн өмнө цэвэрлэж байгаарай.Харин пестицидүүдийг илүү мэргэжлийн түвшинд устгахын тулд:1. Нимбэг болон цагаан цууТодорхой хаяг шошготой хүнсний ногоо, жимс, өвслөг ургамал зэргийг сонгох хэрэгтэй бөгөөд тэдгээрийг 2 цайны халбага нимбэгний шүүс болон 2 цайны халбага цагаан цуу хийж найруулсан 2 литр усанд 20-30 минут байлгасныхаа дараа гаргаж салат, смүүти зэргийг хийгээрэй.

2. Алимны цуу болно давсТом саванд 2 литр ус, 50-70 мл алимны цуу, 3 цайны халбага давс хийгээд сайтар хутгана. Үүндээ жимс, хүнсний ногоо зэргийг хийж 20 минут байлгасныхаа дараа усаар зайлж хэрэглэнэ.

3. Натрийн бикарбонат буюу хүнсний сода1 литр усанд 1 цайны халбага хүнсний сода хийж уусгана. Дараагаар нь түүндээ жимс, хүнсний ногоо зэргээ хийж хэдэн минут байлгасны эцэст уг усандаа угааж бактер, химийн үлдэгдлүүдийг үрж арилгана.

4. Биологичийн тусгайлсан зөвлөгөөБразилийн “Globo Reporter” телевизийн хөтөлбөрийн үеэр хүнсний мэргэжилтэн Маур Велло энэ аргыг бидэнд зааж өгсөн юм.

Энэ арга 4 үе шаттай:Цэвэр устай саванд хүнсний ногоогоо хийж, 5 минут байлгана (энэ бол эхний үе шат)Хүнсний ногоогоо 1 литрт 1 цайны халбага байхаар бодож найруулсан хүнсний содатай усанд хийнэ. 40 минут байлгана. Энэ бол хамгийн чухал үе шат. Учир нь, профессор Маур Велло энэ үед сода пестицидийн 90 хувийг арилгаж, устгадаг гэсэн юм.Хүнсний ногоогоо гаргаж аваад цэвэр устай саванд хийж 5 минут байлгана. Энэ бол шаардлагатай үе шат.

Учир нь, бикарбонат (хүнсний сода)-ыг цуутай хольбол нэг нэгэндээ харилцан үйлчлэлцэж, үүний дүнд үр нөлөөгөө алддаг байна. Профессор Маур Велло “Хүнсний содыг цуутай хольж болохгүй. Ингэвэл бие биетэйгээ урвалд орж, үр нөлөөгөө алддаг” гэж маш тодорхой хэлсэн юм.Хүнсний ногоогоо 1 литрт 1 цайны халбага байхаар бодож найруулсан цуутай усанд хийж 40 минут байлгана. Энэ бол сүүлчийн үе шат бөгөөд соданд арилаагүй пестицидүүд энэ үе шатаар устаж арилах аж.Ингээд та ямар ч химийн бодис, пестицидгүй жимс, ногоотой боллоо!

 

error: Content is protected !!