ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ: Хумсан дээрх цагаан зүйл ямар учиртай вэ?ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Б. Хажидсүрэн 2018-10-19 16:24 6477

Хүн бүрийн хумсны доод хэсэгт байрлах хагас сар хэлбэртэй цагаан зүйл ямар учиртай болохыг та мэдэх үү? Бид төдийлэн анзаардаггүй боловч энэ нь бие эрхтний толь болдог юм. Биеийн аль нэг хэсэг өвчилсөн, асуудалтай тулгарсан тохиолдолд хумсан дээрх тус цагаан зүйл нь хэлбэрээ өөрчилдөг аж. Ингээд хамтдаа энэ нь чухам ямар учиртай болохыг мэдэж авцгаая.

Эрхий хуруу

Эрхий хурууны хагас дугуй хэлбэртэй цагаан тэмдэг нь алга болсон байвал энэ нь сэтгэл санааны гутрал, стресс зэрэгтэй холбоотой юм.

Долоовор хуруу

Харин долоовор хурууны цагаан тэмдэг нь жижгэрсэн эсвэл алга болсон бол таны элэг, нойр булчирхай, гэдэс асуудалтай болсныг илтгэнэ.

Дунд хуруу

Артерийн даралт ихэссэн тохиолдолд дунд хурууны цагаан тэмдэг алга болдог аж.

Ядам хуруу

Ядам хурууны цагаан тэмдэг алга болсон тохиолдолд дотоод шүүрлийн үйл ажиллагаа доголдсон гэж үзэж болох юм.

Чигчий хуруу

Таны гэдэс дотор өвчилсөн, асуудалтай болсон тохиолдолд чигчий хурууны цагаан тэмдэг жижгэрч, сүүлдээ алга болдог байна.

Хумс хугарах шалтгаан болон арчлах арга

Урин дулаан цаг айлчилж хүүхнүүд маань хумсаа будаж гангалахын зэрэгцээ хумс хугарах асуудалтай байгаа бүсгүйчүүд олон байгаа байхаа. Хумс хугарах шалтгаан бол хуурайшилт, шим тэжээл дутагдах, нас ахих, стресснээс үүддэг байна. Мөн түүнчлэн ямар нэгэн далд өвчин нуугдаж байдаг тохиолдол байдаг. Ингээд хумс хугарах шалтгаан болон хугарахаас сэргийлэх арга, хумсаа арчлах аргын талаар танилцуулъя.

Хумс хугарахад нөлөөлөх шалтгаанууд

Хумс хугарахад олон янзын шалтгаанууд нөлөөлдөг. Танд аль нь таарч байна вэ гэдгийг шалгаад үзнэ үү.

Угаалгын нунтаг, зарим нэг бодисноос болж хумс хагарч хугардаг
Биеийн хэсгээс хамгийн түрүүнд хурууг хамгаалж байдаг хумс нь байнга гадны нөлөөнд автаж байдаг.

Өдөр бүр аяга таваг угаадаг нь нэг шалтгаан юм. Угаагч бодис нь хумсыг цочроож, хумсны өнгөн хэсэг дээр нарийхан цууралт үүсгэх нь ч бий. Тэр нь улам муудвал хугарахад хүрдэг.

Мөн маникурын будаг лак хумсыг цочроодог байна. Хумсны будаг лак нь хумсны өнгөн хэсэг дэх шингэнг сордог учраас хуурайшилт үүсч хугарахдаа амархан болдог.

Нэг зүйлийг хэт их идэх буюу буруу хооллолт
Буруу хооллолт нь хумс хугарах шалтгааны нэг юм. Арьстай адилхан уурагнаас бүтэж байдаг хумсанд уураг хангалттай хүрч очихгүй байвал хумс муудаж эхэлдэг. Витамин А нь хумсны эрүүл байдлыг хадгалдаг хамгийн чухал шим тэжээл юм. Иймд Витамин А дутагдахаар хуурайшилт үүсч хумс хугарахдаа амархан болдог гэсэн үг юм.

Мөн Витамин В2 нь шинэ хумс урган гарахад чухал үүргийг гүйцэтгэдэг шим тэжээл юм. Витамин В2 дутагдсанаар хумсны гялтгар чанар алдагдаж улмаар хумсны ургалт удааширдаг байна.

Буруу хооллолтоос гадна нэг зүйлийг хэт их идэх, дэглэм барих зэргээс болоод шим тэжээл дутагдахад хумсанд мөн адил тэжээл дутагдаж хугарахад хүрдэг.

Хумс босоо хэлбэртэй цуурах шинж тэмдэг

Хумс хугарах шалтгаанд “Хумс босоо хэлбэртэй цуурах шинж тэмдэг” ажиглагддаг бөгөөд энэ нь бас нэгэн шалтгаан болдог байна. Хумсны уганд булдруу гарах ч юмуу ямар нэгэн эмгэг үүсч, хумсны өнгөн хэсэг хууларч унах, босоо хэлбэртэйгээр хугарч унадаг. Нас ахих, экзем, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах, маникюр хийлгэх, дагжин чичрэх зэргээс нөлөөлдөг.

Хумс үйрч унах шинж тэмдэг

Хумсны үзүүр хэсгүүд цуурч унахыг хэлнэ. Үзүүр хэсгийн хумс нимгэн байх тусмаа хугарахдаа амархан. Өөрөө хэлбэл хумс давхарлаж ургах нь үүний нэгэн төрөл юм.

Хумсны өнгө цайх шинж тэмдэг

Хумс болон махны завсар нян үрждэг байна. Ингэснээр хумсны өнгөн хэсэг цагаан өнгөтэй болж булингартаж харагдах ба шар өнгөтэй болж, улам муудах ч тохиолдол байдаг. Ийм байдалд орвол хумс үйрч хугардаг.

Хумс шигдэх нь бариу гутал өмссөнөөс үүднэ.

Хөлний хумсны тухайд бол бариу гутал өмссөнөөс болж хумс арьсанд шигдэж орох тохиолдол байдаг. Зогсож байхад болон явж байхад биеийн жинг дэмжиж байдаг чухал хэсэг учраас аль болох хөлний хумсанд ачаалал өгөхгүй байх нь зүйтэй.

Мөн түүнчлэн хумсаа хэт тулгаж авбал эсрэгээрээ муу үр дүнтэй байдаг. Тиймээс хумсаа тулгаж авах болон бариу гутал өмсвөл хумсны хэлбэрт өөрчлөлт орж, улмаар хугарах шалтгаан болдог юм.

Хумс хугарахаас сэргийлэх мөн хумсаа арчлах арга

Хумс хугарахаас сэргийлэх ямар арга, арчилгаа байдаг вэ?

1. Хумсаа лав авахгүй байх

Хумсыг лав авснаар хумсны эргэн тойрны арьс сөрөгдөж хумс арьсанд шигдэн ордог. Тиймээс хумсаа авах үедээ ялангуяа хумсны хоёр талыг хэт битгий лав аваарай. Хуруунаас бага зэрэг илүү үлдээж авах хэрэгтэй.

2. Хөлдөө таарсан эвтэйхэн гутал өмсөж байх

Бариу гутал нь хумсыг дараад байдаг. Мөн гутлын хоншоор хэсэг нарийхан мөртөө өсгий өндөр байвал биеийн жин өлмий дээр ирдэг учраас хумсыг дарж, хугарах шалтгаан болдог. Өөрийнхөө хөлд таарсан гутал сонгосоноор хөлний хумсны асуудлаас сэргийлэх юм.

3. Эрүүл тэнцвэртэй хооллолт чухал

Хумс нь өдөр бүр шинэчлэгдэн ургаж байдаг бөгөөд ургалтыг нь тогтвортой байлгахын тулд тэнцвэртэй хооллолт ч мөн чухал юм.

Хумс хугарах янз бүрийн шалтгааны нэгээр хооллолтыг дурдсан бөгөөд хумсыг тэжээдэг гол найрлага бол уураг байдаг ба хумсыг хуурайшихаас сэргийлэх витамин А, хумсны ургалтыг дэмждэг витамин В2- ийг сайтар хэрэглэж байгаарай. Түүнээс гадна амино, цайр, кальци дутагдах нь мөн адил хумс хугарахад нөлөөлдөг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл хумс хугарахаас сэргийлээд зогсохгүй, хумсны янз бүрийн асуудлаас сэргийлж өгөх юм.

4. Хумс болон хумсны махны завсрын хэсэг хуурайшихаас сэргийлэх

Хумс хуурайшихад тэндээсээ үүдээд хугаралт үүсдэг. Хумснаас гадна хумсны махыг чийгшүүлж хуурайшихаас сэргийлэх нь чухал юм. Чийгшүүлэгч тос түрхэхдээ бүхэлд нь сайтар түрхэж байгаарай.

Ялангуяа хумсны будгийг арилгах гээд азатон хэрэглэснээс болж улам хуурайшдаг. Зарим үед хумсаа байнга будалгүй амрааж байх нь зүйтэй.

Дээрх хумс арчилгааны аргуудыг хэрэглээд сайжрахгүй байх үе ч байна. Зүгээр л хумс хугарсан юм чинь гээд тоолгүй орхиж болохгүй шүү.

error: Content is protected !!