Цагдааг дайрч, чирсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Б. Хажидсүрэн 2018-10-15 17:50 318


2018 оны 10-р сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээн хэргийн газраас зугтаасан байна. Улмаар тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ын уулруу зугтаасан байна. /Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа/

Уг хэрэгт

– 1973 оны 06 дугаар сарын 22 өдөр төрсөн 45 настай, эрэгтэй Бадамын Энхбаяр

– 1993 оны 03 дугаар сарын 27 өдөр төрсөн 25 настай, эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжилж байна.

Уг хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд юм.

error: Content is protected !!