Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрын нууц амрагийн явдал даамжирч, айл гэр боллоо

Б. Хажидсүрэн 2018-10-15 12:30 1933

Хорвоо дэлхий уудам л гэдэг…Давчуу үедээ давчуу, долоон тэрбум хүн байгаа л гэдэг, гэхдээ хайр дурлал өрнөхдөө гурван найзын оронд, хооронд “Учиртай гурван толгой” шиг болдог аж. Дуучин Э.Чулуунчимэг СУИС-ийн оюутан, хоёрдугаар курстээ МУГЖ Т.Баясгалангийн Т.Баясгалангийн “Зөвхөн чамдаа” дууг дуулж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын тайлан тоглолт дээр анх дуулж том тайзан дээр гарсан. Цэцэг цэврүү шиг хөөрхөн охин тэр үеэс л олны анхааралд орж, өнөөг хүртэл олны анхаарлаас гараагүй.

Олны анхаарлыг соронз шиг татдаг байсан Э.Чулуунчимэг гэнэт хөл хүнд болж, айл гэрийн эзэгтэй болсон. Харин насны ханиараа сонгосон залуу нь бэл нимгэн, улаан хацартай Болд гэгч хүү. Хүмүүс дуулдаг, дуучин гэдгийг нь мэдэхгүй улаан хацартай, хөдөө төрхтэй хүүг хамтдаа амьдарч, хамтдаа дуулснаараа “кранаар татаж”, олны танил болгосон хүн нь Энхболдын Чулуунчимэг гэдэгтэй маргах хүн гарахгүй.

Монголчууд цөөхүүлээ, араас нь Х.Мөнгөнцэцэг, Хандмаа зэрэг ангийнхаа андуудтай Э.Чулуунчимэг хамт дуулж, тэднийг олны танил болгоход нөлөөлсөн. Харин Баярын Болд амраг хань, хөөрхөн охиныхоо итгэлийг эвдэж, дуучин Х.Мөнгөнцэцэгтэй нууц амрагийн явдал үүсгэж, хайр сэтгэлийн холбоотой болсон гэж аль эрт 2014 оноос ярих болсон. Харин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр үүнийг үгүйсгэж, олны дэмий яриа, бид ангийн анд, уран бүтээлч найзууд гэж нүд цавчих ч үгүй хоолой нийлүүлэн ярьдаг байлаа.

Гэвч цаг хугацаа үнэний хамгийн том шалгуур. Э.Чулуунчимэгийн анхны хань, ууган охиныхоо аав Б.Болдтой хамтдаа босгосон өргөө гэрт нь дотно найз, ангийн анд Х.Мөнгөнцэцэг эзэн сууж, тэр л оронд нь хүүгээ тэврэн тарвалзаж байгаа нь 100 хувь үнэн аж. Найз найз гэж сүжирч, хамтдаа их урлагийн алтан тайз дээр дуулж яваад, ар хударгаар нь эр нөхөртэй нь учрах зориг ямархан хүнээс гардаг юм бол доо.

Өргөн түмнийхээ хайр хүндлэлээр

Өрдөж босгосон гал голомт

Үр хүүхэд, өргөө гэр

Ая дуу, амжилт бүтээл

Алив бүхнээ золиослоод

Алагхан үрээ хөтөлж гараад

Бардам зангаар зориг асаагаад

Бүхнийг шийдээд явсан минь үнээн

Анхнаас нь хамтдаа бүтээлцэж

Амьдарч байсан өргөө гэрт минь

Унтаж байсан орон дээр минь

Үр хүүхдийн минь ч өрөө шкафанд

Хооллож байсан тогоонд минь ч

Хөтлөлцөөд сууж байсан буйдан дээр минь ч

Жаргал зовлонгоо хуваалцдаг гэж

Чин сэтгэлээсээ итгэж явсан

Амраг нөхөр минь анд найзтай минь

Амьдарч байгааг нүдээрээ харах

Алагхан үрдээ хал үзүүлэх

Зүрх зүсч өр эмтрэх юм…

Охины минь орон дээр хүүхдээ унтуулаад

Охины минь шкафанд хувцасы нь хийгээд

Охины минь аяганд хоолы нь идүүлээд

Охины минь орон зайг шинэ хүүхдээрээ нөхлөө гэж үү

Анд найзыгаа амраг нөхрөө

Нөхөрлөл амьдрал хоёроо

Үрэхгүй гэж өчнөөн тэвчсэн ч

Үнэндээ тэвчээр тасраад явсан ч

Шинэ амьдралаа шинэ гэрт

Шинээр эхэлж болоогүй юм байх даа

Яагаад заавал миний байсан гэрт

Яагаад заавал миний охины бүхэн дээр гэж…

Нэгэн цагт,

Хамгийн эрхэм нөхөрлөж байсан найздаа

Хамгийн итгэж ханилж байсан ханьдаа

Хатуу хорвоог зөөлөн туулах

Хамгийн сайхан бүхнийг хүсье дээ

Амьдрал гэдэг баян далайд

Ахиж битгий алдаарай даа

Аз жаргалын дээдийг

Ахин дахин хүсье дээ

Шинээр эхэлж байгаа уран бүтээлд чинь

Шижигнэсэн амжилтыг ч хүсье дээ

Анхны байсан бидэн хоёр шиг

Ард түмэн минь гэхдээ авах болов уу даа

Алтан сайхан тайзан дээрээ

Ард олныхоо хайранд өлгийдүүлж

Алаг хөөрхөн үртэйгээ амьдрахдаа

Хамгийн жаргалтай айл байсан юм шүү бид

Санаснаар болдоггүй хүний хорвоод

Салаалж явах л тавилан байж

Саад тотгор бүхнийг даваад

Сайхан амьдарна аа охин бид хоёр нь

Зүүдэнд минь ч ороогүй гэнэтийн учралаар

Зүрх зөргөө холбочихсон та хоёртоо

Тэгш дүүрэн сайхан бүхнийг ерөөе

Дахин харин би ам нээхгүй ээ

Дуу эгшгийн алтан тайзнаа

Дандаа л бид тааралдах болно

Хорин жилийн дараа ч охин үрийнхээ

Хуриманд зэрэгцээд суух өдөр ч ирнэ

Хүний хорвоогийн уужим уртад

Холбоотой л байна үүрд үрээрээ…

 

Эхсурвалж http://tovchoo.mn/19958

 

Дуучин Б.Болд /CTA/, Х.Мөнгөнцэцэг – Хосын ятга (Lyrics)

Дуучин Б.Болд /CTA/, Х.Мөнгөнцэцэг – Хосын ятга (Lyrics)

Posted by BEST Ever on Saturday, August 18, 2018

 

Дуучин Б.Болд /CTA/, Х.Мөнгөнцэцэг

Дуучин Б.Болд /CTA/, Х.Мөнгөнцэцэг"Чамтайгаа дуулъя"Үг: Ч.ЧагнаадоржАя: Т.Найданжав /УГЗ/"Учрах л заяатай тавилан" тун удахгүй…https://www.youtube.com/watch?v=ynQRcLmn4p4Hitone – 138875Unimusic – 1138875Doremi – 000013786Skymelody – 100186

Posted by M'usic on Friday, September 28, 2018

error: Content is protected !!