Ерөнхий Сайд аа Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааны баримттай танилц

Б. Хажидсүрэн 2018-08-24 14:55 366

Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт ёс бус, шударга бус, хууль бус үйлдлүүд гарсаар байгааг анхааралдаа авч, тус газарт шалгалт хийж хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолж байна.

Стандарт хэмжил зүйн газарт олон шударга бус үйлдэл гарч байгаа талаар www.dorgio.mn сайт цувралаар хүргэсэн. Мэдээлэл бүхэн баримт нотолгоотой байсан бөгөөд сэтгүүлчийг үнэн зөв мэдээлэл нийтэлсний төлөө цагдаад гурван удаа шалгуулсан байдаг. Цагдаагийн байгууллага зургаан сарын турш сэтгүүлчийг шалгаж гэм буруугүй болохыг тогтоосон. Үүнийг нь Баянзүрх дүүрийн эрүгийн хэргийн анхан шатны шүүх баталгаажуулж, сэтгүүлч А.Баярмаа бусдыг гүйтгээгүй гэдгийг тогтоосон. Стандарт хэмжил зүйн газарт ямар хууль бус үйлдлүүдийг хүргэж байна.

Булхай №1 – Үнэт цаас, тамга хуурамчаар үйлдсэн

 

Иргэн, ААН барилга байгууламж барьж байгаа бол цахилгаан, халуун, хүйтэн усандаа тус бүрт нь нэг тоолуур авч түүндээ Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулалт гэж гурван ширхэг алгын чинээ цаас авдаг. Баталгаажуулалт нь өөрөө үнэт цаасан дээр хэвдэгддэг болохоор хувилах болон хуурамчаар үйлдэх юм бол гэмт хэрэгт тооцогдох боломжтой.

Цааш үзэх

Ерөнхий Сайд аа Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааны баримттай танилц

error: Content is protected !!