ДЕННИС РОДМАН: ТРАМП, КИМ ХОЁР АДИЛХАН

2017-12-13 13:18 607

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёрыг зан чанарын хувьд адилхан. Тэд хоёулаа эрх мэдэлд дуртай хэмээн Чикаго Буллз багийн тоглогч асан Деннис Родман хэлжээ.

Вашингтон, Пхеньяны харилцаа хурцадмал байгаа энэ үед Деннис Родман талуудын дунд энхийн зуучлагч болоход бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Хойд Солонгост өмнө нь таван удаа зочилж, Ким Жон Унтай архи ууж байсан Деннис Родман түүнийг найз хэмээн нэрлэдэг ганц хүн нь билээ.

‘Ким Жон Уныг цөмийн пуужин харвах товч дарахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Пхеньяны сүрдүүлэг бол гэмгүй наргиа’ гэж Деннис Родман ярьжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп улсынхаа иргэдийг Хойд Солонгост аялахыг хориглосон учир Деннис Родман найз дээрээ дахин зочлох боломж хайж байгаа аж. Деннис Родман 2018 оны эхээр Хойд Солонгост очихоор төлөвлөж, Трампаас тусгай виз авахаар хөөцөлдөж байгаа гэнэ.

Тэр мөн Ким Жон Унтай нөхөрлөсөн нөхөрлөлийнхөө тухай баримтат кино хийж, ном бичихээр төлөвлөжээ.

Деннис Родманыг 2013, 2014 онд Хойд Солонгост айлчлахад Ким Жон Ун түүнд Америкийн ерөнхийлөгчид дамжуулаарай хэмээн гурван зүйл захисныг тэр олон жил хэнд ч хэлэлгүй хадгалж явжээ. Ким Жон Ун Деннис Родманд зуучлагчийн ажил амь насанд халтайг ч мөн анхааруулсан гэнэ.

Трампыг ерөнхийлөгч болсны дараа Деннис Родман Ким Жон Уны дамжуулсныг түүнд хэлсэн боловч цаадах нь “Чөтгөр рүүгээ тонил” гэж хэлсэн талаар Родман ярьжээ.

Деннис Родман одоо Гуам-Хойд, Хойд Солонгосын сагсан бөмбөгийн тамирчдын дунд тэмцээн зохион байгуулахаар Бээжинд очоод байгаа аж. Тэмцээн Бээжин дэх хоёр улсын дундын бүсэд болох ажээ.

Эх сурвалж: Agence France-Presse

error: Content is protected !!