Дуучин Б.Болд: Замын дундаас хүүхэдтэй болоход нь тэвчээд өөрийн хүүхэд шиг л амьдарсан! Чи ганцаараа цагаахан амьтан биш шүү!

2018-08-18 22:12 1618

Энэ үзэгдэл яг 4 жилийн өмнө давтагдаж байсан болохоор олон нийт эргээд нийлчих байх хэмээн битүүхэн хүлээсэн гэхэд хилсдэхгүй. Салалтын шалтгаан нь өдийг хүртэл тодорхойгүй байсан бөгөөд дуучин Б.Болд өөр бүсгүйтэй явсан гэх мэт олон л таамаглал хөвөрсөн. Гэвч энэ талаар хэн хэн нь ам нээгээгүй бөгөөд тус тусын уран бүтээлдээ ханцуй шамлан орж, шинэхэн уран бүтээлээ өргөн барьсаар байгаа юм.

Харин дуучин Э.Чулуунчимэг “NTV” телевизийн “Болзоо” нэвтрүүлэгт уригдан оролцжээ. Тэрээр салалтын шалтгаан, яагаад өдийг хүртэл ийм байдалтай явсан болон уран бүтээлийнхээ тухай дэлгэрэнгүй ярилцсан гэнэ. Нэвтрүүлгийн хэсэгчилсэн бичлэгээс үзэхэд дуучин Б.Болд гэр бүл болохдоо гуйж авсан хадаг яндаа хүртэл эргүүлэн авсан хэмээн нулимс дуслуулан ярих бүсгүй өдийг хүртэл ямар их зовлонг туулсан бол….

 


Магадгүй би телевизийн нэвтрүүлэгт ороод уйлж унжвал намайг өрөвдөж, магтаад л энэ хорвоо дээр надаас өөр сайн хүн байхгүй юм шиг надад дуртай болчих тийм л туйлширамтгай нийгэмд бид амьдарч байна. Гэлээ гээд би тэгэхгүй ээ. Миний нулимс гарах нь амархан ч гагцхүү үнэн нулимс унадаг юм./

Бодолд автав/


Би аав хүний хувьд охиноо маш их бодсон. Хүүхдээ өнчрүүлэхийг ямар ч эцэг хүсэхгүй шүү дээ. Хүүхэд элэг бүтэн амьдрал дунд өсөж хүмүүжих ёстой. Эцэг эх болно гэдэг хүүхдийнхээ өмнө ихийг хүлээх асар их хариуцлага юм байна гэдгийг ойлгосон. Гэр бүлээ авч үлдэхийн тулд хэн ч хичээнэ, би ч хичээсэн. Чукаг би эргэж ирэхийг хүлээсэн. Араас нь ч гүйсэн. Эцэст нь эргэж ирэхээргүйгээр явжээ гэдгийг түүний бичсэн, ярьсан болгоноос ойлгосон.

 

 

 

Дуучин Б.Болд /CTA/, Х.МөнгөнцэцэгХосын ятга (Lyrics)Үг: Ч.ЧагнаадоржАя: Т.Найданжав /УГЗ/https://youtu.be/ucJVU9RCles

Posted by Шилдэг клип видео on Saturday, August 18, 2018

Эхсурвалж:http://ikontalk.com/index.php?newsid=487

error: Content is protected !!