Бахытгүл Муратад хандан ийн бичжээ

Б. Хажидсүрэн 2018-08-15 13:43 1112

Өчигдөр болсон УИХ-н гишүүн Д.Мураттай холбогдолтой хэргийн хохирогч гэгдээд буй Б.Бахытгүл гэх эмэгтэй сүүлийн үед хэвлэлийн гол баатар болоод байгаа билээ. Өчигдөрийн шүүх хуралд ялагдал хүлээсэн тэрбээр нэлээд бухимдалтай байгаа бололтой өөрийн фэйсбуук хуудаснаа ийн бичжээ.

2018 оны 08-р сарын 08нд БЗД-ийн шүүхэд шүүх хурал болсон.2017 оны 11/24нд Д.Мурат нь намайг Эрүүгийн цагдаагийн 4р хэлтэст нэр төрд халдсан гэх үндэслэлээр цагдаад өгч байсан.


Миний бие түүний эсрэг гомдол гаргаснаар жилжингээ энэ хэрэг шалгагдсан.Хангалттай нотлох баримттай байгаа ЭХ-ийн 11.6 – ийн 1зүйл заалтаар яллагдагчаар татагдсан Д.Муратын хэргийг илт шударга бусаар шийдлээ. Өнөөдөр шүүх хуралдааныг хийлгэх нь миний хувьд том даваа шүү!!!


Шүүх илт ,ойлгомжтой байгаа хэргийг ингэж шийдэж байхад за бусад олон мянган ядарсан ардын нуугдмал хэрэг тоглоом л гэсэн үг!!!! Миний бие холбогдох шатны шүүхэд давж заалдана. Энэ хэрэг их л ээдрээтэй юм.
Д.Муратын хийсэн бузар ,ёс бус энэ үйлдлийг нийгэм мэдэж,харж,ойлгож байгаа.Д.Муратын ёс бус үйлдлийг 34.19-р цагаатгаж байгаа нь шүүх шударга бус, эрх мэдэл, мөнгөнд л үйлчилдэг гэдгийг би өөрийн биеэр мэдэрлээ.


ХҮМҮҮСЭЭ ХҮН АМЬТАНААР ЗОДУУЛАХДАА ЗААВАЛ ХӨНДЛӨНГИЙН ХҮНД ХАРУУЛЖ ЗОДУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ШҮҮ!!!

Монгол улсын ШШЕГазрын гаргасан дүгнэлтийг шүүх бол үгүйсгэж байна, 2том эмнэлгийн тангараг өргөсөн эмч нарын үзлэгийн картыг үгүйсгэж байна, хар мянган зураг, мсж байхад үгүйсгэж байна!!!!
ШҮҮХ БОЛ ШУДАРГА БУС УЧРААС МОНГОЛЫН ТӨР ,НИЙГЭМ ИЙМ ЭМГЭНЭЛД ХҮРСЭН ГЭДЭГТ ТА НАР МАРГАХГҮЙ БИЗ ЭЭ.


ЗА тэгээд гишүүн юм бол хүн зодож, ёс зүйгүй авирлаж, юм л бол гүтгэлэг, эвлүүлэг ,улс төр ГЭЭД л яваад байх нь Төрийн толгойдоо ард түмэн хэнийг суулгасан гэдгээ бодох цаг нь болжээ.

error: Content is protected !!