ОРДУУДЫН ЗУРХАЙ: ДОЛОО ХОНОГ, 12 ТАВИЛАН

2018-08-13 12:44 674

ХОНЬ

Аз жаргалтай долоо хоног. Өдөр тутмын энгийн зүйлсээс ч та аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрнэ. Таны урт хугацааны зорилгод өөрчлөлт гарч магадгүй. Аливаад яаран дүгнэлт хийх хэрэггүй. Зарим асуудлыг тоолгүй орхи. Цаг хугацааны аясаар өөрөө шийдэгдэнэ. Шоу цэнгээнийг алгасч, таагүй явдлаас зайлсхийгээрэй.

ҮХЭР

Олон ажил амжуулсан завгүй долоо хоног. Мөн дахиад л өөрчлөлт. Богино хугацаанд олон зүйл өөрчлөгдөхөд сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Хайр дурлалын харилцаанд хамгийн их өөрчлөлт гарна. Заримд нь сөрөг, заримд нь эерэг. Өнгөрсөн хугацаанд сайн ажилсан ч бас л болоогүй байна. Танаас илүү их ажиллахыг шаардана. Санхүүгийн байдал сайжирч хүссэн худалдан авалтаа хийж чадна.

ХАМТАТГАХ

Бусдад хууртагдах, арга мэхэнд унахаас сэрэмжлээрэй. Таны удирдлагад ажилдаг хүмүүсийн зүгээс эсэргүүцэл гарч болзошгүй. Тэдний тэмцэл таны зорилгод саад учруулахгүй ч тоолгүй орхиж болохгүй. Таны нууц задарснаас таагүй байдалд орж магадгүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Эрүүл мэнддээ анхаараарай.

МЭЛХИЙ

Эдгээр өдрүүдэд та маш завгүй байх бололтой. Хийх ажил их ч амжуулах цаг хомс байна. Зарим ажлаа хойшлуулах, өөр хүнд даалгах зэргээр ачааллаа хөнгөвчилж болно. Гэнэтийн бэлэг хүлээн авах бололтой. Эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдаж, дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэх шаардлагатай. Санхүүгийн орлого нэмэгдэх боловч зарлага ихтэй байна.

АРСЛАН

Маш их эрч хүчтэй долоо хоног таныг хүлээж байна. Удаан бодож байсан зүйлдээ амжилт гаргана. Арслангууд төрөлхийн дайчин зан чанартай. Ямар ч бэрхшээл тэдэнд тулгарсан тэд даван туулах чадвартай байдаг. Хэн нэгэнд өгсөн амлалтаа биелүүлэх шаардлага гарна. Ажилдаа амжилт гаргаж, дарга нараасаа магтаал сонсоно. Гэр бүлийн асуудал тайван тогтвортой байна. Ганц бие арслангууд хайр сэтгэлийн одтой байна. Санхүүгийн байдал сайжирна.

ОХИН

Нэгэн хэвийн үргэлжлэх долоон хоног. Аливаад хянуур, болгоомжтой хандахыг зөвлөе. Өнгөцхөн дүгнэх нь яав ч сайн зүйл биш. Дотоод хүнээс сонс. Таагүй хүмүүсээс зайгаа барьсан нь дээр. Ирээдүйг чинь баллах вий. Зарим тохиолдолд муу зүйлээс өөрийгөө татаж үгүй гэж хэлж сур. Өнгөрснийг бодон шаналах хэрэггүй. Шинэ санаагаа хэрэгжүүлэхэд таатай байх болно. Эрүүл мэнддээ анхаар.

ЖИНЛҮҮР

Айсуй ирэх долоо хоног таны хувьд ер бусын болж өнгөрнө. Олон шинэ найз нөхөд, шинэ санаа, шинэлэг зүйлээс таашаалыг мэдэр. Орой бүрийг романтик, сэтгэл хангалуун өнгөрүүл. Ажил хэрэг, бизнесийн хамтрагчиддаа үнэлэгдэнэ. Гэр бүлдээ цаг зарцуулж хүүхдүүдтэйгээ ярилц. Ганц бие хүмүүс эцэг эх, ойр дотныхоо хүмүүст анхаарал хандуул. Сайн мэдээ дуулдана.

ХИЛЭНЦЭТ

Эрүүл мэнддээ гойд сайн анхаарал хандуулах долоо хоног. Ажил дээр үл ойлголцол үүсч болзошгүй. Таны талаарх сөрөг яриа, таагүй сэтгэгдлийг тоохгүй өнгөрөө. Харин ч бусадтай эвсэг бай. Орон байрандаа засвар хийж эхлэхэд таатай. Шинэ хувцас, шинэ эд зүйлс авахад таатай. Бурхан шашны зан үйлд оролцож, буян хийхэд гойд сайн. Завгүй долоо хоногоос болж цаг наргүй хооллолтоос болж ходоод гэдэс хямарна. Дархлаагаа дэмжиж, хоол хүнсэндээ анхаар.

НУМ

Ажлаа аргацаасан, ядарч сульдсан долоо хоног өнгөрнө. Тиймээс спортоор хичээллэж, шинэ зүйл туршин үзэн шинэ санаагаа хэрэгжүүлж, шинэ үйл явдал, шинэ найз нөхөдтэй болж уйтгартай нэгэн хэвийн долоо хоногийг өөрчлөх боломж танд байна. Уйтгартай өнгөрөөхгүйн тулд ямар нэгэн эвентэд хамрагд, хөгжилд. Их зүйл бодож өөрийгөө бүү зовоо. Энэ долоо хоног таныг аз ивээнэ. Санхүүгий асуудал үүсч мэднэ.

МАТАР

Завгүй долоо хоног. Ажлын стресснээс үүдэлтэй толгой, тархи өвдөх нигууртай. Бүх зүйлд бэлтгэлтэй бай. Яаж сандрах хэрэггүй, тайван байхыг зөвлөе. Чухал ажлын санал ирнэ. Гэвч шийдвэр гаргахад төвөгтэй санагдана. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа тохиолдолд зориг гаргахад гэмгүй. Хурим найранд уригдаж магадгүй. Уйтгартай байдлаас сэргийлж сэргэг бай. Жишээ нь үсээ өөрөөр засуулж, өөрчлөлт хий. Шинэлэг зүйл туршхад таатай байх болно.

ХУМХ

Анхаарал болгоомж шаардсан долоо хоног. Төлөвлөгдөөгүй ажлууд гэнэт гарч ирэх тул бэлэн бай. Эд зүйлсээ хулгайд алдахаас болгоомжил. . Амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх боловч санхүүгийн асуудал тулгарах бололтой. Холбоо тасраад удсан найз нөхөдтэйгөө уулзаж, эртний дурсамж сэдэрнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Эрүүл хоололтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийгээрэй.

ЗАГАС

Тогтвортой, тайван долоо хоног. Ажлын ачааллаа аль болгох багасгахыг хичээгээрэй. Ажил, бизнесийн шинэчилсэн төлөвлөгөө таныг завгүй байлгана. Бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд өөртөө бага зэрэг завсарлага өгч, толгойгоо сэргээх хэрэгтэй. Агаар салхинд гарч, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй. Гэр бүлийн харилцаанд зөрчил үүсч магадгүй. Эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.

error: Content is protected !!