Би багадаа цэцэрлэгийнхээ нэг охины орыг байнга хурааж өгдөг байлаа!!Хожим нь миний 3 хүүгийн ээж, хань минь болно гэж харин ёстой төсөөлөөгүй шүү !!

2018-08-12 23:03 1805

Би багадаа цэцэрлэгийнхээ нэг охины орыг байнга хурааж өгдөг байлаа!!Хожим нь миний 3 хүүгийн ээж, хань минь болно гэж харин ёстой төсөөлөөгүй шүү !!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гацууртын өв залгамжлагч ганц охин Ч.Номин

Монголын тэргүүн баяжуудын нэг Гацууртын Чинбатын ганц охин, түүний өв залгамжлагч Ч.Номингийн үнэн баримтыг та бүхэндээ хүргэж байна.

Баримт 1. Гацуурт хэмээх компанийн захирал Чинбатын удам залгах ганц охин Ч.Номин нь 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британи умард ирландын нэгдсэн вант улсын “Ийст Англиа” их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгсчээ.

Баримт 2. Ажил хөдөлмөрийн гараа нь Тэрэлж зочид буудлаас эхтэй гэгддэг. Ч.Номин захирлыг Их сургуульд сурч байх үед Тэрэлж дэх зочид буудал нь баригдаж байсан. Их сургуулийн нэгдүгээр дамжаанд байхад Тэрэлж буудлын  дизайн гарч байсан ба тухайн үед Канадын мэргэжилтнүүд буудлын дизайны ажлыг хийж байсан учраас долоо хоног бүр Канад явж ажлын гүйцэтгэлийнх нь талаар уулзаж, саналаа хэлдэг байжээ.

Баримт 3. Түүний ажилласан байдлыг сонирхвол 2006-2007 онд Гацуурт группийн Гадаад харилцааны захирал,  2007 оноос Тэрэлж зочид буудлын ерөнхий менежер, 2011 оны хоёрдугаар сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна.

Баримт 4. Гавьяа шагнал чамгүй хүртсэн байх. Тэрбээр Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос олгодог 2010 оны Бизнесмен эмэгтэй шагнал, “Космополитан” сэтгүүлийн 2011 оны “Fun Fearless Female” шагналд нэр дэвшиж байжээ. Мөн “Hollywood Reporter” сонины 2013 оны Телевизийн салбар дахь дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг тодорч байсан байна.

Баримт 5. Гацууртын хэмээх тодотголтой явдаг өв залгамжлах ганц охин нэлээн гэхэд багадахаар төлбөртэй сургуульд сурсан юм. Их Британийн “Ийст Англиа” их сургуулийн жилийн төлбөрийг сонирхвол жилийн 15 мянган ам.долллар ханштай аж. Мэдээж хэрэг монголын тэргүүн баячуудын нэг Чинбат ганц охиноо гайгүй сайн мэдлэг эзэмшүүлэхээр тус сургуульд оруулсан биз. Дэлхийн шилдэг 400 их сургуулийн тоонд ордог учир ханш өндөр байх нь гарцаагүй.

Баримт 6. Зөвхөн сургуулийн төлбөр дээрх хэмжээнийх гэхээр ганц охиноо газар гишгүүлэхгүйн тулд их хэмжээний хөрөнгө зарсан байж таараа. Оюутны байрт сарын 1500 ам.доллар гээд бодохоор жилд зарцуулах мөнгөний хэмжээ бараг нэг өрөө байрнаас давж гарах нь тодорхой.

Баримт 7. Мэдлэг боловсролоор хэнд ч гологдохооргүй бүсгүй хэвлэл мэдээллийн зах зээлд 2011 онд хүч түрэн орж ирсэн. Монгол HD телевизээ байгуулж, улсдаа анх удаа HD форматыг нэвтрүүлж чадсан нэгэн. Сүүлийн хэдэн жилийн турш телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийж чадсан гэдгээр нь онцолж болно.

Баримт 8. Ар гэрийн хувьд гэвэл багаас үерхэж, найзалсан залуутайгаа гэр бүл зохиож, өдгөө гурван хүүгийн ээж болсон байна.

Баримт 9. Түүнийг дайчин, шийдэмгий гэж ярьдаг. Тэрбээр аливаа ажил руу нэлээд дайчин яваад орчихдог аж. Үүнийг нь мэдэх нөхөр нь “асаасан танк” хэмээн шоолдог байна.  .

Баримт 10. Цаг хэмнэж, ажил хэргээ урагшлуулах тал дээр онцгой авьяастай. Ажилчидтайгаа уулзахдаа таван минутанд л бүх асуудлыг ярьж ойлголцдог гэнэ. Хурал цуглаан хийхдээ ч нэг их нуршиж, олон зүйл ярьдаггүй, гол асуудлаа шууд хэлчихдэг хэмээн хэлсэн байна. Ч.Номин сайн төлөвлөх нь цаг хэмнэнэ гэж үздэг. Мөн өглөө оройдоо аливаа зүйлийг хийх зуураа подкаст сонсож мэдлэг мэдээлэл олж авахыг хичээдгээ ярьжээ.

Баримт 11. Хийх ажлаа нарийн төлөвлөгөөтэй гүйцэтгэдэг түүнд бас нэгэн авьяас, чадвар байдаг. Тэр нь юмыг чимэх чимхлүүр ажил. Магадгүй энэ нь түүний хоёр дахь мэргжилтэй холбоотой биз. АНУ-д зочид буудлын дизайнераар сурсан учраас. Тиймээс ч аливаа зүйлийг гоё харагдуулах тал дээр өөрийгөө сайн гэж бодож явдгаа илэрхийлсэн байна.

Баримт 12. Өөрийн бүтээн байгуулсан телевизийнхээ талаар ярихдаа “Манай телевизийнхэн долоо хоног, 24 цагаар ажилладаг, өндөр ачаалалтай. Тийм ч болохоор 160 орчим ажилтны дийлэнх нь 35-аас доош насны залуучууд. Эрч хүчтэй залуусын хүчээр энэ их ажлыг нугалдаг” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Баримт 13. Тус телевизийн үзэгчдийн таашаалд нийцсэн нэгэн контент бол “Авьяаслаг Монголчууд” шоу. Өндөр хэмжээний зардлаар уг шоуг зохион байгуулдаг бөгөөд албан ёсны эрхтэй юм. Үүнээс гадна “The VOICE” шоуг зохион байгуулж байгаа. Ер нь, томоохон шоу зохион байгуулах, бий болгоход анхаардаг.

Баримт 14. Телевизийн салбарт хөл тавьж багагүй амжилт гаргасан хатагтай цаашид хүрээгээ улам өргөжүүлэх бодолтой явдаг аж. Дэлхийд 2000 ширхэг л байдаг өндөр зэрэглэлийн камерьтай болж, түүнийгээ ашиглаж байгаа. Тиймээс томоохон студи барьж, кино үйлдвэрлэл явуулах төслийг бас эхлүүлсэн байна. Гацууртын ганц өв залгамжлагчийн хувьд телевизийн салбараас өөр бусад бүх салбарт хүч сонирхолтой байдаг нь нууц биш бололтой.

Баримт 15. Эрх танхи охиноо нижгэр хуримлуулах тодорхой. 2010 оны долдугаар сарын 28-ны өдөр аялал жуулчлал, амралт зугаалгын Тэрэлж цогцолборт хийсэн сүржин тансаг хуриман дээр Чинбат босс Гэрлэх ёслолын ордны дарга Оюунчимэг хатагтайг бараг л онгоцоор залж авчрах нь холгүй урин авчирч Номин охиныхоо гэрлэлтийг батлуулсан тухай мэдээлэл цахим ертөнцөд бий.

Баримт 16. Тэрбумтнуудын эгнээнд төвөггүйхэн элссэн ноён Чинбат зөвхөн ингэж эрхэмлэж, эрхлүүлээд зогссонгүй хуримыг монгол ба европ ёслолтой, үдшийн парти гэсэн гурван хэсэгт багтаан тансаглуулжээ. Энэ нүсэр тансаг хариманд Монголын улс төр, бизнес, спорт, урлагийн бүх томчуудыг бараг урьж хамруулсан гэдэг ба Тэрэлжид болсон энэ ёслолыг яг төрийн гурван өндөрлөгийг хамгаалж байгаа юм шиг гайхалтай өндөр харуул хамгаалалтан дор хийсэн байдаг.

Баримт 17. Хаалтын гэрээгүй телевиз хэмээн өөрсдийгөө тодотгодог учир үйл ажиллагаа болон бусад асуудлаа зохицуулах санхүүгийн бэрхшээл тохиолддог байх. Тэгвэл хатагтай Ч.Номин “Манай телевизээр хоёр, гурван өөр төрлийн зүйлс гардаг. Үүний нэг нь мэдээний редакцид хамаарна. Энд бид аливаа нэг нам эвслийн харьяанд биш, дахиад дээрээс нь хэн нэг хүнээс төлбөртэй мэдээ авахгүй, хаалтын гэрээ хийхгүй явдаг. Бид олон талт эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийг та бүхэнд бодит баримтан дээр тулгуурлан хүргэнэ. Энэ бол манай мэдээний редакцийн бодлого юм. Гэтэл бид нөгөө талдаа янз бүрийн нэвтрүүлэг хийдэг. Энтертайнмэнт нэвтрүүлгээ хийхдээ бид спонсор авдагаараа авна гэдгийг хүмүүс ойлгоосой” хэмээн хэлсэн байна.

Баримт 18. Мэргэжлийн бус хүний хувьд телевиз удирдан, сэтгүүлзүйн салбарт хүч үзнэ гэдэг хүндрэлтэй. Энэ салбарт ажиллах нөхдөө ч бодолцох ёстой. Тэгвэл тэрбумтнуудын жагсаалтад байх гацууртынхан үүнийг орхисон гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Үүнд нь сэтгүүлчид тийм ч их таатай хандаад байдаггүй. Энэ нь нууц биш.

Баримт 19. Ч.Номин хатагтай монголын хэвлэл мэдээллийн салбар хөгжихгүй байна хэмээн үздэг. Учир нь, гадны хямд контент хуулж аваад түүнийгээ орчуулах л зардал гаргадаг хэмээн үздэг. Тиймээс хэвлэл мэдээллийн зах зээлд шинэчлэл хийх ёстой хэмээн үздэг байна.

Баримт 20. Тэрбээр өөрийгөө дөрвөн хүүтэй хэмээн хошигнож хэлсэн. Тодруулбал, гурван хүү дээр нэмэгдэж эр нөхөр юм. Тэд огт зүгээр суудаггүй үймүүлдэг, шуугилддаг гэж байгаа.

Баримт 21. Удирдаж байгаа телевизийнхээ санхүүжилтийн 90 хувийг Тэрэлж зочид буудлаасаа гаргадаг гэх баримт бий. Тэгэхээр зочид буудлынх нь орлого тийм өндөр байдаг уу гэсэн асуулт ч байгаа.

Баримт 22. Тэрбээр ажил амьдралын цагаа яс барьдаг нэгэн гэдгээ дуулгаж байжээ. “Телевиздээ 200 орчим хүн, Тэрэлж зочид буудалд 150 хүн гээд нийтдээ 350-аад гэр бүлийн өмнө хариуцлага хүлээсэн. Би хариуцлагаа өөртөө ухамсарлаж, “За би өнөөдөр гэртээ унтчихъя, нэг өдөр ч гэсэн өөр зүйл хийчихье” гэх боломжгүй гэж үздэг. Тэгэхийг ч хүсдэггүй. Тиймээс ажиллах ёстой цагаараа ажилладаг. Харин гэртээ бол яг байх цагаараа байдаг” гэжээ.

Баримт 23. Үүнээс гадна жижиг хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж нэг болохыг дэмждэг байна. Яагаад гэвэл гурван сая гаруй иргэнтэй Монгол Улсад хэтийдсэн их хэвлэлийн хэрэгсэл байна хэмээжээ. Цаг хугацааны эрхээ нэгдэж нийлэх процесс явагдана. Одоохондоо болоогүй байна гэж үздэг аж.

 

error: Content is protected !!