Ангийн махны зургийг сошиалд тавьсан иргэдийг торгоно

2018-08-12 17:54 169

Хөдөө орон нутгаар амарч зугаалж яваа иргэд хууль бусаар тарвага агнаж боодог хийх, мөн малчид хууль бусаар агнаж бусдад өндөр үнээр зарах тохиолдол гарсаар байна.

Гурван жилийн өмнө тарвагыг хууль бусаар агнахыг хуулиар хориглосон. Гэвч хууль бусаар агнаж, зургийг нь цахим сүлжээндээ тавьсаар байгаа юм. Сүүлийн өдрүүдэд тарваган тахлын сэжиг илэрсэн ч цахим сүлжээнд тарваганы зураг тавьж, бие биедээ гайхуулах, бусдыг уруу татах нь ихэсч байгаа.

Тэгвэл олон нийтийн сүлжээнд ан, амьтан агнасан зураг тавьбал олон нийтэд буруу сэдэл өгсөн, гэмт хэрэгт турхирсан гэж үзэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттайг анхаарна уу.

Тодруулбал, Амьтны тухай хуульд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий.

Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийг этгээдийг 3000 нэгжээр торгоно” гэж заасан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр эр тарвага 170 мянган төг­рөг, эм тарвага 200 мянган төгрөгийг хоёр дахин нэ­мэг­дүүлэн тооцож торгох аж.

source: eagle.mn

Шинэ мэдээ

error: Content is protected !!