ОХУ-аас нэмэлт хүч дууджээ!! #ОРОС АХ НАР БИДЭНД ТУСЛАХААР ОРЖ ИРЛЭЭ!!!

2018-08-12 17:47 420

Осолдсон вагоныг засахаар Улаанбаатар төмөр замаас сэргээн босголтын кранаа ашигласан ч дийлэхгүй байгаа тул ОХУ-аас нэмэлт хүч дууджээ.Удахгүй нэмэлт хүч Сүхбаатарын хилээр орж ирэх аж. Осолдсон илчит тэрэгний нийт жин 150 орчим тонн юм байна.Мөн дээрх ослын улмаас хөл нь хугарсан, нуруу нь гэмтсэн иргэд олон аж. Толгой нь хөдөлсөн, хамар нь гэмтсэн хүүхдүүд ч цөөнгүй юм байна. Хүнд хүмүүсийг Дорноговь аймгийн Сайншанд сумын эмнэлэгт хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлээд байна. Улаанбаатар төмөр зам’ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс ослын талаар ‘Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарлаа. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж явсан’ гэж мэдээлсэн. Тэгвэл дээрх 320 гаруй зорчигчдоос 100 гаруй нь эмнэлгийн тусламж авсан гэсэн мэдээлэл байна. ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНАҮерийн улмаас суудлын вагон осолдсон хэрэг өнөөдөр үүрээр гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар шуурхай хуралдаан зарлажээ.Энэ тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Төмөр замын асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж байна. Төмөр замыг засах сэлбэг Оросоос авч байгаа. Газар дээр нь холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Гол нь байгалийн гамшиг тэнд болж байна. Айраг суманд үер буусаар байна’ гэж мэдээллээ.

СУУДЛЫН ВАГОН ЗАМААС ГАРЧ, ХҮМҮҮС БЭРТЖЭЭ Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг өнөөдөр үүрээр буюу 04:50 минутын орчим замаас гарч, осолджээ.Эх сурвалжийн мэдээгээр үерт төмөр зам эвдэрсэн байснаас энэхүү осол үүдэлтэй аж.Осол гарсан даруйд суудлын галт тэргэнд явж байсан хоёр цагдаа цонхуудыг хагалж, хүмүүсийг яаралтай гаргажээ.Осол болсон газарт Түргэн тусламжийнхан, онцгой, цагдаа зэрэг байгууллагууд ажиллаж, гэмтэж бэртсэн хүмүүсийг авч явсан байна.Золоор хүний амь нас эрсдээгүй байна.

 

#ОРОС АХ НАР БИДЭНД ТУСЛАХААР ОРЖ ИРЛЭЭ!!!

Үерийн улмаас монгол улсын ганц судас төмөр зам таг зогсож өөрсдөө хурдан хугацаанд засах ямарч чадваргүй байгаа тул үүссэн хохирлыг арилгаж сэргээн босголтын ажилд туслахаар оросын сэргээн босголтын тусгай галт тэрэг хүнд тоног төхөөрөмжүүдээ ачаад, бие бүрэлдхүүнтэйгээ хилээр орж ирлээ.

Хоёр жилийн өмнө Төв аймагт гарсан хяналтгүй олон хоног үргэлжилсэн их хэмжээний галт түймрийг мөн л Оросын гал унтраагч нисдэг тэргүүдийн тусламжаар унтрааж байлаа.

Түүхэндээ хойд зүгээс монгол руу зөвхөн сайн сайхан зүйл, хариу нэхээгүй тусламж дэмжлэг л ирж байсан. Гэвч 1990 оноос хойш монгол улс орос найз нөхдөө хөөж гаргаж, гомдоож хуурч, олон удаа итгэлийг нь алдуулах хорт бодлого явуулсан. “Зовох цагт нөхрийн чанар танигддаг” гэдэг зарчмаар хоёр хөрш улс ахан дүүсийн найрамдалт барилдлааганы олон жилийн сайхан харилцаатай байсныг нэн даруй сэргээх ёстой.

АХ НАР ТУСЛАХААР ОРЖ ИРЛЭЭ

#ОРОС АХ НАР БИДЭНД ТУСЛАХААР ОРЖ ИРЛЭЭ!!!Үерийн улмаас монгол улсын ганц судас төмөр зам таг зогсож өөрсдөө хурдан хугацаанд засах ямарч чадваргүй байгаа тул үүссэн хохирлыг арилгаж сэргээн босголтын ажилд туслахаар оросын сэргээн босголтын тусгай галт тэрэг хүнд тоног төхөөрөмжүүдээ ачаад, бие бүрэлдхүүнтэйгээ хилээр орж ирлээ.Хоёр жилийн өмнө Төв аймагт гарсан хяналтгүй олон хоног үргэлжилсэн их хэмжээний галт түймрийг мөн л Оросын гал унтраагч нисдэг тэргүүдийн тусламжаар унтрааж байлаа. Түүхэндээ хойд зүгээс монгол руу зөвхөн сайн сайхан зүйл, хариу нэхээгүй тусламж дэмжлэг л ирж байсан. Гэвч 1990 оноос хойш монгол улс орос найз нөхдөө хөөж гаргаж, гомдоож хуурч, олон удаа итгэлийг нь алдуулах хорт бодлого явуулсан. "Зовох цагт нөхрийн чанар танигддаг" гэдэг зарчмаар хоёр хөрш улс ахан дүүсийн найрамдалт барилдлааганы олон жилийн сайхан харилцаатай байсныг нэн даруй сэргээх ёстой. #SHARE

Posted by DMNN on Sunday, August 12, 2018

error: Content is protected !!