Охин минь өнөөдөржин уйлж ээж нь дагаж уйлж, би ч бас аньсага нойтогнож бүгдээрээ сэтгэл өвдөж өнжлөө.

2018-08-12 13:41 392

Охин минь өнөөдөржин уйлж ээж нь дагаж уйлж, би ч бас аньсага нойтогнож бүгдээрээ сэтгэл өвдөж өнжлөө.  Охиний минь ангийн хүүгийн гэр бүл осолд орж хүү эмээгийн хамт нас барж, ээж, 2 охин дүү нь гэмтэж, ээж нь ухаангүй байна. Дарханы зам гэж амьтаны амь авдаг аранга байна аа. Тэр зам дээр нүд ирмэхийн зуур нэгэн гэр бүл тэр чигтээ сүйрч, хүний амь хэд хэдээрээ үрэгдлээ даанч харамсалтай.

 

Хамгийн харамсалтай нь Дарханы замд… гэх мэдээллийг хичнээн ч олныг сонсож, ийм тохиолдол хэвийн үзэгдэл болжээ. Энэ замын муугаас болж хичнээн жил хичнээн олон хүүхэд, хичнээн олон ээж аав, хичнээн олон эмээ өвөө осолдож, хичнээн олон гэр бүл сүйрэв.

Та нарыг архидаж, нэгийгээ хонь шиг өрлөж тоглож байх зуур хичнээн зүрх шархалж, хичнээн сэтгэл шаналж, хичнээн хүүхэд өнчирөв. Зөвхөн өчигдөрийн ганцхан мэдээгээр л гэхэд та 2-той холбоотой 3 осол гарч 3 хүн хүн амь үрэгдсэн тухай сонсож харлаа. Ингэж хөгжүүлэхгүй ээ одоо болно. Та хоёрт инээх нь бүү хэл түмний царай харах ч эрх байхгүй. Ирэх 7 хоногт суудлаа өг. Үгүй гэвэл би зөвхөн та хоёрыг огцруулах тэмцэлийг хүчтэй хийх болно. Охиний минь төдийгүй нэг ангийн 19 хүүхэд тэр чигтээ уйлж 19 гэр бүл, 19 эцэг эх уйлж, сэтгэл нь өвдөж өнжив.

 

Одоо өвдсөөр байна. Тиймээ одоо болно. Та нарын архидах нэгийгээ алах чинь огт сонин биш байна. Зүгээр л дарханы замын муугаас осолдож эмээтэйгээ үрэгдсэн 10-р ангийн хүүгийн төлөө та хоёр огцрох ёстой. Шүдний эмч болно гэдэг байсан гээд л уйлах, хэнтэй ч мууддаггүй байсан гээд л уйлах, тоондоо маш сайн байсан гээд уйлах охиний минь харууслын нулимсны төдийгүй энэ олон түмний улаан цус, гашуун нулимсны төлөөсийг эхлээд суудлаар чинь төлүүлэх болно АМЛАЯ.

Охин минь өнөөдөржин уйлж ээж нь дагаж уйлж, би ч бас аньсага нойтогнож бүгдээрээ сэтгэл өвдөж өнжлөө. Охиний минь…

Posted by Mendbayar Judag on Saturday, August 11, 2018

Шинэ мэдээ

error: Content is protected !!